Шууд Chart

Х.Бямбабаатар олимпийн эрх олгох тэмцээнд IV байрт орлоо

2016-01-27 17:36:57

Энэтхэгийн Дели хотноо өнөөдөр буудлага спортын “Рио-2016” Олимпийн эрх олгох тэмцээн үргэлжилж байна. Өнөөдөр хийн гар бууны эмэгтэй дасгал, 25 метрийн олимпийн хурдан буудлагын эрэгтэй дасгал, 50 метрийн хэвтээгээс буудах эрэгтэй дасгалууд боллоо. 

Тэмцээний 50 метрийн хэвтээгээс 60 сум буудах эрэгтэй дасгалд нийт 41 тамирчин өрсөлдсөнөөс ОУХМ Х.Бямбабаатар 621.7 оноогоор финалд шалгарч, улмаар 120.2 оноог авснаар VI байрт орлоо. Энэ дасгалд ОУХМ Н.Баяраа 616.9 оноогоор 15 дугаар байр, ОУХМ Б.Бишрэл 615.9 оноогоор 23 дугаар байрт жагссан бол БНСУ, Тайландын буудагчид “Рио”-г зорих эрхээ авчээ.

Тус тэмцээнд Ази тивийн 30-аад орны 538 мэргэн буудагчид 35 олимпийн эрхийн төлөө өрсөлдөж байна. Ангилал бүрээс 1-2 олимпийн эрх олгогдоно. Энэ удаагийн тэмцээнд манай урт бууны эрэгтэй, эмэгтэй, гар бууны эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа нийт 16 тамирчин, гурван дасгалжуулагчийн хамт оролцож байна.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Х.Бямбабаатар олимпийн эрх олгох тэмцээнд IV байрт орлоо  
Үзсэн: 1127 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2016-02-04 14:45
та нартаа итгэж байгаа шүү олон эрх аваарай Чингисийн морин харваачид аа
182.160.2.xxx [182.160.2.xxx] 2016-01-27 17:43
Амжилт хүсье мэргэн буудагчдаа, олон эрх авч ирээрэй

Бидэнтэй нэгдээрэй