Шууд Chart

“Монгол цэргийн жавхаа” уралдаан дөрөв дэх жилдээ болно

2016-01-29 09:28:37

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуулын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулах “Монгол цэргийн жавхаа” уралдааныг дөрөв дэх жилдээ зохион байгуулахаар боллоо. Тус уралдаан нь анги байгууллагуудын тохижилт, бие бүрэлдэхүүний ажиллаж амьдрах эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх, бие бялдрын стандарт, жагсаалч ажиллагаа, гадаад үзэмжийг дээшлүүлж, Зэвсэгт хүчин, бусад цэргийн үйл ажиллагааг нийслэлийн иргэдэд сурталчилж, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зорилготой юм.

Энэ жилийн “Монгол цэргийн жавхаа” уралдаан 2015 оны гуравдугаар сарын 23-наас тавдугаар сарын 15-ны өдрүүдэд хоёр үе шаттайгаар зохион байгуулагдах бөгөөд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг цэргийн хүрээний бүх анги, нэгтгэлүүдийг оролцуулахаар төлөвлөжээ.

Нийтэлсэн: Web admin

“Монгол цэргийн жавхаа” уралдаан дөрөв дэх жилдээ болно   
Үзсэн: 1227 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй