![](/uploads/201309/news/thumb/a30a5162183b7862f674c4e9265d872e_x3.jpg)
Өнгөрсөн ням гарагт Баянзүрх дүүргийн XII хороонд байрлах “МТ” ШТС-ын зүүн талын автомашины зогсоолд байсан “Land-80” автомашинаас хар өнгийн цүнхтэй бэлэн 10 сая төгрөг алдагдсан байна. Хэргийг тус дүүргийн цагдаагийн I хэлтсийн цагдаа нар шалгаж байгаа юм. Түүнчлэн өнгөрсөн бямба гарагт Баянгол дүүргийн XX хорооны “Энхжин” худалдааны төвийн гадна иргэн Г-ийн эзэмшлийн асаалттай орхисон “Isuzu Bighorn” автомашин алдагджээ. Хэргийг тус дүүргийн цагдаагийн II хэлтсийнхэн шалгаж байгаа аж. Иймээс автомашин дотроо их хэмжээний мөнгө, эд зүйлээ орхихгүй байхыг НЦГ-аас анхааруулж байна.
Машин дотроосоо эд зүйлээ алдах тохиолдол ихэсч байна | ||
Үзсэн: 1049 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.