Шууд Chart

Цагаан сараар 7 хоног амрахгүй

2016-01-29 16:09:00

Энэ жилийн Сар шинийн баяраар иргэд хуулийн дагуу шинийн 1, 2, 3 буюу хоёрдугаар сарын 9, 10, 11-нд бүх нийтээр амарна. Харин зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр шинийн 4-ний өдөр буюу хоёрдугаар сарын 12-ны баасан гарагт амарна гэх мэдээлэл цацагдсан. Өөрөөр хэлбэл, Сар шинийн баяраар бүтэн долоо хоногийн турш амарна гэсэн мэдээлэл цацагдаад байгаа юм.

Хуулийн дагуу ажил, амралтын өдөрт хийх өөрчлөлтийг Засгийн газар хийдэг. Тиймээс бид энэ талаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад, “Засгийн газраас хоёрдугаар сарын 12-ны баасан гарагт амрах ямар нэг шийдвэр гараагүй. Жирийн ажлын өдөр хэвээрээ байгаа” гэсэн хариултыг өгсөн юм.

Иймээс иргэд Сар шинийн баярын битүүний өдөр буюу хоёрдугаар сарын 8-ны даваа гараг, болон 12-ны баасан гарагт ердийн цагаар ажиллаж, хоёрдугаар сарын 9, 10, 11-ний өдрүүдэд амарна.

Нийтэлсэн: О.Энхмаа

Цагаан сараар 7 хоног амрахгүй  
Үзсэн: 820 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
49.0.185.xxx [49.0.185.xxx] 2016-01-29 22:42
үнэн л бичсэн байна ш дээ. 12-нд ажиллах сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүс байхгүй байхоо. НААНАА НЭЭХ ажиллана ажлын өдөр гээд л яг ажиллах төрийн албан хаагч хэн байх вэ. лав л манай 3 -н дурак биш
49.0.185.xxx [49.0.185.xxx] 2016-01-29 22:42
үнэн л бичсэн байна ш дээ. 12-нд ажиллах сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүс байхгүй байхоо. НААНАА НЭЭХ ажиллана ажлын өдөр гээд л яг ажиллах төрийн албан хаагч хэн байх вэ. лав л манай 3 -н дурак биш
122.201.21.xxx [122.201.21.xxx] 2016-01-29 19:00
zuw zuw

Бидэнтэй нэгдээрэй