Шууд Chart

"Нарантуул" зах руу буухиа автобус үйлчилнэ

2016-01-30 10:02:04

Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний хүрээнд нийслэлийн Авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийгдэх өдрүүд буюу 2016 оны нэгдүгээр сарын 30, 31, хоёрдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд тодорхой суурьшлын цэгүүдээс "Нарантуул" худалдааны төр рүү нийт 11 их багтаамжийн автобус 10:00, 12:30, 15:00 цагуудад үйлчилнэ.

Мөн тухайн өдрүүдэд Чингисийн талбай болон "Дүнжингарав" худалдааны төвөөс "Хүннү молл" худалдааны төв чиглэлд хоёр их багтаамжийн автобус 10:00, 12:30, 15:00 цагуудад үйлчилгээ үзүүлнэ. Мөн хотын захын алслагдсан чиглэлүүдэд 4 аж ахуйн нэгжийн 20 бага багтаамжийн микроавтобусаар захиалгат үйлчилгээг зохион байгуулна. Захиалгыг 11-326352, 11-323176 утсанд хандаж өгөх боломжтой. Нийслэл хот дотор такси үйлчилгээнд 14 аж ахуйн нэгжийн 497 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллана.   
 
Чиглэлийн нэр Тээврийн хэрэгслийн тоо Өдөрт гүйцэтгэх рейсийн тоо
1  Орбит-Нарантуул зах 1 3
2  Нарангийн гол-Нарантуул зах 1 3
3  ХМК-Нарантуул зах 1 3
4  Баянхошуу-Нарантуул зах 1 3
5  Нисэх-Нарантуул зах 1 3
6  Яармаг-Нарантуул зах 1 3
7  Дэнжийн 1000-Нарантуул зах 1 2
8  Чингэлтэй-Нарантуул зах 1 3
9  Бэлх-Нарантуул зах 1 3
10  Шархад-Нарантуул зах 1 3
11  Улаанхуаран-Нарантуул зах 1 2
12  Дүнжингарав худалдааны төв-Хүннү молл 1 3
13  Чингисийн талбай-Хүннү молл 1 3

 

Нийтэлсэн: Web admin

"Нарантуул" зах руу буухиа автобус үйлчилнэ  
Үзсэн: 1057 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй