Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан автомашины улсын дугаарын тэгш, сондгойг харгалзан хязгаарлах болсон. Тодруулбал, улсын дугаарын сүүлийн орон сондгой тоогоор төгссөн бол энэ сарын 30, ирэх сарын 6-нд хөдөлгөөнд оролцож болохгүй. Харин улсын дугаарын сүүлийн орон тэгш тоогоор төгссөн бол энэ сарын 31, ирэх сарын 7-ны ням гарагт хөдөлгөөнд оролцохгүй юм байна.
Иймд өнөөдөр жолооч таны автомашины улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр хөдөлгөөнд оролцохгүй бөгөөд хягаарлалт нь Сонгинохайрхан дүүргийн Саппорагийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10:00-20:00 цагийн хооронд үргэлжилнэ.
Улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн автомашин өнөөдөр хөдөлгөөнд оролцохгүй | ||
Үзсэн: 1635 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.