Шууд Chart

УИХ-ын ажлын хэсүүдийн ирэх долоо хоногийн хуралдааны тов

2016-01-30 14:58:00

УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2016 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн хурлаар батласан 2016 оны хоёрдугаар сарын 01-ээс 2016 оны хоёрдугаар сарын 05-ны өдрүүдэд хуралдах УИХ-ын ажлын хэсүүдийн хуралдааны товыг хүргэж байна.


02 дугаар сарын 01-ний Даваа гарагт:

  • “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт үүрэг бүхий Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.30 цагаас 334 тоот өрөөнд;

  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02 тогтоолоор ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;

  • “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;

  • Органик хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;

  • Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Б” танхимд;

  • Хүүхдийн эрхийн тухай /шинэчилсэн найруулга/ болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “А” танхимд;

  • Ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас “В” танхимд;

  • Мал, амьтны эрүүл мэндийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;

  • Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.30 цагаас “Г” танхимд.

02 дугаар сарын 02-ны Мягмар гарагт:

  • Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд;

  • Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул дүүргийн иргэдээс хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хэрэгжилтийг хангах асуудлаар санал авах, саналын хайрцаг байрлуулах Өргөдлийн байнгын хорооны уулзалт 10.00 цагаас дүүргүүдийн Иргэний танхимд;

  • Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;

  • “Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай“ Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд.

02 дугаар сарын 03-ны Лхагва гарагт:

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас 205 тоот өрөөнд;

  • Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн иргэдээс хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хэрэгжилтийг хангах асуудлаар санал авах, саналын хайрцаг байрлуулах Өргөдлийн байнгын хорооны уулзалт 10.00 цагаас Иргэний танхимд.

Нийтэлсэн: Web admin

УИХ-ын ажлын хэсүүдийн ирэх долоо хоногийн хуралдааны тов   
Үзсэн: 772 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй