Шууд Chart

Сар шинээр ахмадуудад өгөх Ерөнхийлөгчийн бэлгэнд юу багтсан бэ

2016-01-30 16:09:31

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жил бүрийн сар шинийн баяраар Ахмад настны нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу 100 болон түүнээс дээш нас зооглосон өндөр настай ахмад буурлуудад бэлэг хүргүүлдэг уламжлалтай.

Өнгөрсөн жилүүдэд Ерөнхийлөгчийн тэрхүү ахмад настнуудад хүргүүлдэг бэлгийг шүүмжилсэн яриа нилээдгүй гарч байсан ч Ерөнхийлөгчийн Тамгын газраас албан ёсны тайлбарыг хийж байсан юм. Тодруулбал, Ерөнхийлөгчийн гарын бэлгэнд 9-ийн тоог бэлгэдэж есөн төрлийн зүйл багтаадаг.  Үүнд нь  Ерөнхийлөгчийн мэндчилгээ, алд цэнхэр хадаг, цаг тооны бичиг, “Алтан говь” шоколад, цагаан идээний дээж ааруул, ёотон, савлагаатай ногоон цай, цэвэр хонины ноосон дээлийн даавуу багтдаг юм.

Ерөнхийлөгчийн 2015 оны сар шинийн баяраар ахмадуудад хүргүүлсэн бэлэг

Энэ жилийн тухайд мөн л өнгөрсөн жилийнхтэй ижил үндэсний үйлдвэрийн зүйлүүд багтсан бэлгийг бэлджээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Сар шинээр ахмадуудад өгөх Ерөнхийлөгчийн бэлгэнд юу багтсан бэ  
Үзсэн: 4515 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2016-02-01 17:16
100 настанд өгч байгаа гэхээр 3 сая дахь иргэний хэмжээнд биш гэхэд арай л юм даа
150.129.142.xxx [150.129.142.xxx] 2016-02-01 10:35
Nvdny bulai! Egexgvi baisan deer! Iim shivshigiin yum barichixaad xeden xvn dagaldaj ailuudiig xvndrvvldegee bolix xeregtey!!!
202.9.40.xxx [202.9.40.xxx] 2016-01-30 20:51
Arai ch de ,uchig, ichig,
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2016-01-30 20:19
Ямар гуйлагачинд өгөлөг өгч байгаа биш дээ. Цөөхөн хэдхэн хүнд арай их зүйл өгөөчээ

Бидэнтэй нэгдээрэй