
Монголын оюутны холбооны санаачилгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 92 дугаар зарлиг, Засгийн газрын 2014 оны 40 дүгээр тогтоол, Батлан хамгаалах сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2014 оны хамтарсан тушаалаар оюутан залуус цэргийн алба хаах журам батлаж, “Цэргийн ерөнхий бэлтгэл” болон “Цэргийн мэргэжлийн бэлтгэл” сургалт явуулж, 2014 онд 418 оюутан, 2015 онд 995 оюутан хамруулан бэлтгэж, цэргийн тангараг өргүүлэн, буудагч-тасгийн дарга бага мэргэжлээр бэлтгэсэн.
Монголын оюутны холбооны санаачилгаар энэ жил Ховд, Дорнод аймагт хэрэгжихээр болсон байна. Батлан хамгаалахын сайдын тушаалаар 2016 онд 1000 оюутан “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдуулахаар холбогдох байгууллагууд бэлтгэл ажлаа хангаад байгаа бөгөөд Ховд аймагт 150 оюутан, Дорнод аймагт 100 оюутан, Улаанбаатар хотод 750 оюутан “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах юм.
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл их, дээд сургуулиудын бакалаврын өдрийн ангид суралцаж байгаа нэгдүгээр дамжааны 18 нас хүрсэн оюутнуудаас сайн дурын үндсэн дээр алба хаах залуусыг их, дээд сургуулийн сургалтын алба, сургуулийн тодорхойлолтоор харьяа дүүргүүдийн цэргийн штабаар дамжуулан 2016 оны гуравдугаар сарын 01-нээс эхлэн бүртгэх юм байна.
Тус хөтөлбөрийн “Цэргийн ерөнхий бэлтгэл” сургалт хичээлийн хуваарь, хөтөлбөр, төлөвлөлтийн дагуу дөрөвдүгээр сарын 01-нээс зургаадугаар сарын 01-ний хооронд зохион байгуулагддаг юм.
2016 онд "Оюутан цэрэг" хөтөлбөр Дорнод, Ховд аймагт хэрэгжинэ | ||
Үзсэн: 1782 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.