Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Г.Уянга: АН  гишүүдийг тойргоор нь барьцаалж Засгийн газрыг авч үлдсэн

2016-02-01 12:22:48
Error loading player: No playable sources found

Өнгөрсөн долоо хоногт Г.Уянга гишүүний санаачлан, өргөн барьсан Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн ч огцруулах шаардлагагүй гэсэн шийдвэр гарсан. УИХ-аас гарсан энэхүү шийдвэрийн талаар ямар бодолтой байгааг нь санаачлагч гишүүн Г.Уянгаас тодрууллаа.

-УИХ-аас Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэсэн шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор таныг төдийлөн ач холбогдолтой биш зүйл хийлээ гэсэн яриа гараад байгаа?

-Өнгөрсөн долоо хоногт нэлээд удаан хугацаанд цуглуулсан гарын үсэг бүрдээд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцлээ. Энд Засгийн газар унаагүй учраас бид ялагдсан юм шиг хүлээж авах хэрэггүй. Энэ бол тодорхой үр дүнтэй үйл ажиллагаа болсон гэж бодож байгаа.

Нэгдүгээрт, Оюутолгойн эдийн засагт үзүүлэх үр нөлөө, яагаад бид Оюутолгой, Дубайн гэрээний асуудлаар Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн барьсныг ард иргэд ойлгосон байх гэж бодож байна.

Гэхдээ УИХ Засгийн газрыг огцруулах асуудлыг нэлээд өндөр хувьтай хэлэлцэж Дубайн гэрээний асуудлыг ингэж чухлаар ярьсан нь тодорхой хэмжээний үр дүн авчирна гэж бодож байна.

Дубайн гэрээгээр авсан 6.8 тэрбум долларыг бидний хойч үе төлнө. Ийм гэрээ байгуулсныхаа төлөө Засгийн газар огцрох ч багадна. Харин ч дараа, дараагийн эрүүгийн хариуцлага хүлээх ёстой. Өнгөрсөн долоо хоногт огцрохоос бултаж амжсан ч гэсэн  Ч.Сайханбилэгийн Засгийн газар түүхэн хариуцлагаас мултарч чадахгүй гэж хэлмээр байна.

Мөн өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн тэр чуулган бол эрх баригчдад хатуу сануулга өгсөн. Яг үнэндээ, УИХ-ын олонх нь Засгийн газрыг сайн ажиллаж байгаа гэж авч үлдээгүй. Эрх  баригч Ардчилсан нам гишүүдийг бүгдийг нь тойргоор нь барьцаалж эерэг санал өгүүлсэн. Тэрнээс ямар нэг барьцаагүй бол Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулах санал УИХ-д давамгайлж байсан. Нөгөө талаас “Шударга ёс” эвсэл албан тушаалын барьцаа хийж гишүүдээ "базсан". Тийм учраас энэ Засгийн газар барьцаатайгаар ихээхэн хүнд нөхцөлд үлдсэн гэдгийг хэлэх хэрэгтэй.

МАН бол элдвээр хэлүүлж, доромжлуулсан боловч хойч үедээ хэрэгтэй түүхэн шийдвэр гаргахад нөлөө бүхий  оролцоотой байсныг хэлье. Бас их зарчимтай, байр сууриндаа хатуу, зөв зүйлд зангидагдаж саналаа өгсөн МАН-д талархлаа илэрхийлэх ёстой. 

Нийтэлсэн: О.Энхмаа

Г.Уянга: АН  гишүүдийг тойргоор нь барьцаалж Засгийн газрыг авч үлдсэн  
Үзсэн: 1035 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй