Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь нам эвслийн бүлгүүд тухайн долоо хоногт хэлэлцэх асуудлын талаар байр сууриа нэгтгэж хуралддаг. Үүний дагуу УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаар хийжээ. Бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд оролцож Засгийн газрын өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын талаар мэдээлэл хийсэн байна. Засгийн газар өнгөрсөн нэг сарын хугацаанд НӨАТ-ын буцаан олголт, тэтгэврийн сан, Ипотекийн зээл, мөнгөний бодлогын хүүг бууруулсан, шинэ бонд гаргах асуудал гээд төлөвлөж байсан асуудлуудаа хэрэгжүүлж чадсан хэмээсэн байна.
Түүнчлэн бүлгийн хуралдаанд АН-ын дарга З.Энхболд оролцсон бөгөөд намын дотоод асуудлын талаар ярилцсан учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар хэллээ.
Үүнээс гадна өнгөрсөн долоо хоногт хэлэлцсэн сонгуулийн тойргийн асуудалд АН-ын бүлэг аль нэг байр суурийг нь дэмжсэн бодлого баримтлаагүй гэдгийг мөн бүлгийн дарга хэлсэн. Тодруулбал, тэрбээр “Тойргийн асуудлаар сөрөг хүчин оноо авах зорилгоор тайлбарлаад байх шиг байна. Үнэндээ бол СЕХ-оос хоёр хувилбар орж ирсэн. Эхнийх нь сонгуулийн мандатыг 2012 оных хэвээр нь байлгах. Дараагийнх нь хотод тойрог нэмэх тогтоолын төсөл байсан. Энэ хоёр тогтоолын төслийг хоёулаа хүчинтэй гэж тайлбарласан. АН хоёр тогтоолын төсөл дээр аль алинд нь байр сууриа нэгтгэсэн байсан. Тэрнээс аль нэг байр суурийг нь бариад энэ дээр хатуу зогсоно гэж хэлээгүй” гэсэн юм.
Б.Гарамгайбаатар: Тойргийн мандатыг хэвээр үлдээхийг АН дэмжиж байсан | ||
Үзсэн: 865 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.