УИХ-ын намрын ээлжит чуулган энэ долоо хоногт хаалтаа хийнэ. Харин чуулганаар хэлэлцэх ёстой 39 асуудал байгаа ажээ. Тиймээс эдгээр хуулийн төслүүдээ хэлэлцэж дуусгахын тулд цагаан сарын дараа ээлжит бус чуулганыг хуралдуулна гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд Энхболд өнөөдөр АН-ын бүлгийн хуралдаанд оролцохдоо хэлсэн байна. АН-ын бүлэг ч УИХ-ын даргын энэ саналыг дэмжиж байгаа аж.
Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Өнгөрсөн хоёр долоо хоногийн турш Засгийн газартай холбоотой асуудлууд нилээд яригдсан, хурлууд дээр завсарлага авснаас болоод хэлэлцэх ёстой олон асуудал сунжирсан. Намрын чуулганы ээлжит хугацаа дуусах хүртэл 39 асуудал хэлэлцэх ёстой. Гэхдээ нам эвслийн бүлгүүд одоо хэлэлцэх асуудлууд дээр ямар нэг саад үүсгэхгүй бол энэ долоо хоногт дээрх 39 хуулийн төслийг хэлэлцэх боломжтой” гэсэн юм.
Ээлжит бус чуулган хуралдаж магадгүй | ||
Үзсэн: 653 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.