Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд явж байгаа автобус Улаанбаатар хот болон Чойбалсан хотод ихэвчлэн шөнийн цагаар очдог нь зорчигчдод хүндрэлтэй байдаг байна. Энэ талаар иргэдээс аймгийн Засаг даргадаа удаа дараа уламжилсны дагуу аймгийн Автотээврийн газраас Авто тээврийн Үндэсний төвтэйгээ зөвшилцөн дараах шийдвэрийг гаргасан байна. Тодруулбал, Чойбалсан-Улаанбаатар, Улаанбаатар -Чойбалсангийн чиглэлд өдөрт гурван удаа буюу өглөө 8:00, өдөр 13:00, орой 18:00 цагаас хот хоорондын автобусаар үйлчлэхээр болжээ. Энэ цагийн хуваарь долоо хоногийн мягмар гарагаас бусад өдөр хэрэгжих юм байна. Харин мягмар гарагт өглөө 8:00, орой 18:00 цагаас хоёр удаа үйлчлэх болжээ. Энэ хуваарь 2016 оны хоёрдугаар сарын 1 буюу өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ.
Улаанбаатар-Чойбалсангийн чиглэлд өдөрт гурван удаа автобус явж байна | ||
Үзсэн: 1457 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.