Өвөрхангай аймгийн Баянгол сумын хойд хэсгийн отрын бүс, “Даганалтайн дэрс”-нд энэ жил зэргэлдээх сумд болон Булган аймгаас мал өвөлжиж байна. Тухайлбал, тус аймгийн Сант, Тарагт, Өлзийт, Бүрд сумын малчид энд бог мал, үхэртэйгээ өвөлжиж байна.
"Даганалтайн дэрс" хэмээх газар Баянгол сумын отрын бүсэд ордог. Энэхүү дэрс түнгэ бүхий бэлчээр нь Монгол Улсын хэмжээнд хамгийн том талбайтайд тооцогддог байна. Мөн энд Баянгол болон гадны таван сумын 20 орчим мянган мал өвөлжиж байна. Отроор ирсэн малчдын олонх нь өнгөрсөн 12 дугаар сард иржээ. Нэг отрын хот дунджаар хоёр мянган малтай. Тэд энэ бүсэд малаа төллүүлж ч магадгүй гэж байлаа.
Орон нутгийн удирдлагууд отрын бүсээ зургаадугаар сар гэхэд хааж хамгаалдаг. Улмаар намар 10 дугаар сараас гэрээ хэлцлийн дагуу оторчдыг оруулдаг байна.
"Даганалтайн дэрс"-нд таван сумын мал өвөлжиж байна | ||
Үзсэн: 4423 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.