Хүүхэд бол гэр бүлийн аз жаргал, эх орны ирээдүй, хүн төрөлхтний залгамж үе юм. Сэвлэгэн даахьтай үрээ үнэрлэн суугаа аав, ээж хоёр, өдөр өдрөөр өсөн төлжиж, өнгө зүс орон яваа нялх балчир үр хүүхдээрээ бахархан баярлаж, өнөр айлын жаргал эдэлж байгаа тэр хоёр юутай сайхан. Хүүхэд хэмээх ариухан сайхан ертөнц. Хиргүй тунгалаг сэтгэл, гуниггүй тормогор нүд, булцайсан божгор бор гар..., үргэлж асууж лавлан, шулганах шингэн дуу хоолой, ер нь ариун сайхан болгон хүүхдэд цогцолсон байдаг шүү дээ.
Ингээд эрхэм уншигчдадаа бяцхан хүүхдүүдийн талаарх сонирхолтой гэрэл зургийн цуглуулгыг хүргэж байна.
Хотоос шинэ хүн ирлээ...
Санта, Санта л гэх юм Санваартан байвал ямар байна
Аав, ээж, ард түмнийхээ төлөө цайныхаа дээжийг өргөөд байж дээ...
Төлийн дуу цангинах малчны хот...
Адилтай бол адилтай....
Эмээгийн авдарт "бор хулгана" оржээ...
Эр өсч, эсгий сунана аа...
Дүрэм журмыг ингэж сахиулна
Гэр ягаарав. Охин дүүтэй боллоо...
Тэмээн дээрээс наран ойрхон...
Ихэр заяаны ижил тавилан
Хороогоо чимлээ...
Тайгын гүнж...
Хүйтэн өвөл, хүчтэй салхинд ч тайгын хүү алзахгүй ээ...
Хүсэн хүлээсэн ач ирлээ. Өвөөгөөс аз жаргалтай хүн энэ голд алга.
Бөн бөн тэшинэ дээ...
"Сайн уу" гээрэй...
Фэйсбүүкт онцолсон Монгол үрс | ||
Үзсэн: 4372 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.