Шууд Chart

Манай улсын иргэн бүр 14 сая төгрөгийн өртэй гэв

2016-02-01 16:01:18

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийжээ. Энэ хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Н.Энхболд нар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт өнгөрсөн долоо хоногт Засгийн газрыг огцруулахыг дэмжсэн үндэслэлээ тайлбарласан. Учир нь Засгийн газрыг дахиж тооцоо, судалгаагүй өр нэмүүлэхгүй байхын тулд огцруулах үндэслэлийг дэмжсэн гэсэн юм. Мөн зөвхөн өр зээл тавьж эдийн засгийн хямралыг давах бодлого дэвшүүлж байгаа Засгийн газрыг хариуцлагагүй гэж үзсэн аж. Өнөөдөр манай улсын иргэн бүр 14 сая төгрөгийн өртэй болсон. “Сүүлийн 20 жилд тавиагүй их хэмжээний өр зээлийг өнгөрсөн гурван жилд Засгийн газар авсан. Одоо дахиад өр зээл авахаар Засгийн газар хөөцөлдөж байна. Цаашид ийм их өр зээл авах нь буруу гэж үзлээ” гэсэн юм.

Түүнчлэн Тавантолгойгоо хөдөлгөж, хүн бүрт 100 мянган төгрөг өгнө гэсэн амлалтаа биелүүлэхийг Ерөнхий сайдаас шаардсан юм. Үүнээс гадна Сар шинийн баяраас өмнө зээлийн хүүнүүдийг яаралтай бууруулахыг Засгийн газраас хүслээ. Тодруулбал, тэтгэврийн, цалингийн, ЖДҮ-ийн, хэрэглээний, малчдын зээлийн хүүг буулгах ажлыг яаравчлах нь зөв гэсэн юм. Мөн Сар шинийн баяраас өмнө бүх хүүхдэд 1-2 сарынх нь мөнгийг нь нөхөн олгож, ард иргэдээ Сар шинийн баяраа тэмдэглэхэд нь дэм болохыг хүсч байна гэж бүлгийн дарга С.Бямбацогт онцлов.

Нийтэлсэн: О.Энхмаа

Манай улсын иргэн бүр 14 сая төгрөгийн өртэй гэв  
Үзсэн: 720 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй