Шууд Chart

Улсын сайн малчны цол тэмдгийг эхнэр, нөхөрт хамтад нь гардуулна

2016-02-02 11:22:08

Жил бүрийн Сар шинийн баярын өмнө Засгийн газраас "Улсын сайн малчин"-ыг тодруулдаг. Үүний дагуу ирэх баасан гарагт Засгийн газраас Улсын сайн малчдыг зарлахаар болжээ. 

Өнгөрөгч 2015 оны хувьд манай улсад түүхэндээ хамгийн өндөр буюу 18 сая төл мал хүлээн авсан. Үүнийгээ дагаад сайн малчдын тоо ч мөн нэмэгдсэн байна. Түүнчлэн энэ жилийн хувьд "Улсын сайн малчин"-ы цол тэмдгийг эхнэр, нөхөр хоёрт нь хамтдаа гардан авахаар болжээ. Энэ талаар ХХАА-н сайд Р.Бурмаа “Улсын сайн малчныг малаа өсгөсөн байдлаас гадна малын ашиг шимийг нэмэгдүүлсэн, туслах малчин ажиллуулсан, нийгэмд тустай ажил хийсэн зэргийг харгалзан үзэж шалгаруулдаг. Харин энэ бүхнийг өрхийн тэргүүн ганцаараа биш гэр бүл хамтаараа хийж бүтээсэн байдаг. Тиймээс эхнэр, нөхөрт хамтад нь өгөхөөр болсон” хэмээн ярьсан юм.

"Улсын сайн малчин"-ы өргөмжлөл нь өрхийн тэргүүний нэр дээр байх бөгөөд эхнэр, нөхөр хоёрт ижилхэн тэмдэг зүүлгэж өгөх юм байна.

Нийтэлсэн: О.Энхмаа

Улсын сайн малчны цол тэмдгийг эхнэр, нөхөрт хамтад нь гардуулна  
Үзсэн: 4097 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2016-02-02 15:05
улсын сайн малчид хэзээ тодрох вэ? нэр нь гараагүй байгаа юмуу дээрх санаа зөв байна.
103.10.22.xxx [103.10.22.xxx] 2016-02-02 13:57
Маш зөв санаа байна.
202.179.28.xxx [202.179.28.xxx] 2016-02-02 12:26
энэ зөв шүү ихэх ажлыг гэргий нь хийдэг учир зөв шиидвэр байна
43.228.129.xxx [43.228.129.xxx] 2016-02-02 12:02
АЛДАРТ ЭХИЙН ОДОНГ Ч БАС АДИЛХАН ГАРДУУЛЖ БАЙХ ЁСТОЙ АДИЛХАН Л ХӨЛС ХҮЧЭЭ ГАРГАЖ БАЙЖ ХҮҮХЭДТЭЙ БОЛОО БИЗ ДЭЭ.
182.160.4.xxx [182.160.4.xxx] 2016-02-02 11:51
Сургууль соёлд яваагүй хот хүрээ бараадаагүй эх орныхоо хязгаар хөдөө нутагаа сахан бидэнтэйгээ байгаа хүүг минь яах гэж байнаа Төр засагаа????
202.9.41.xxx [202.9.41.xxx] 2016-02-02 11:50
Бүгдийг нь тэмдгэнд дуртай болгож буй хуучнаас хуучин арга.Хүүхдий нь яах вэ,бас л өгөх хэрэгтэй дээ.
182.160.1.xxx [182.160.1.xxx] 2016-02-02 11:45
зөв шийдвэр бн:
122.201.22.xxx [122.201.22.xxx] 2016-02-02 11:42
АЛДАРТ ЭХИЙН ОДОНГ Ч БАС АДИЛХАН ГАРДУУЛЖ БАЙХ ЁСТОЙ АДИЛХАН Л ХӨЛС ХҮЧЭЭ ГАРГАЖ БАЙЖ ХҮҮХЭДТЭЙ БОЛОО БИЗ ДЭЭ.

Бидэнтэй нэгдээрэй