Шууд Chart

ӨНӨӨДӨР: "Хөдөлмөрийн хүний төлөө" дээд шагналыг гардуулах ёслол болно

2016-02-03 07:48:11

09.00 цагт: Харилцаа холбооны зохицуулах хороо НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч “Цахим орчинд хүүхдийг хамгаалах нь” сэдвийн хүрээнд холбогдох төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, иргэний нийгмийн төлөөллүүд, мэргэжилтнүүдийн дунд дугуй ширээний хэлэлцүүлэг хийнэ. Хэлэлцүүлэг Шангри-ла зочид буудалд болно. Утас: 99112652


10.00 цагт: ГТЕГ болон МҮХАТ-аас хамтран зохион байгуулах кассын машин борлуулж буй аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэн худалдаа, НӨАТ суутган төлөгч нарт зориулсан сургалт МҮХАТ-ын нэг давхрын их танхимд болно.


10.00 цагт: МАХН-ийн санхүүжилттэй холбоотой асуудлаар иргэд "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд байр сууриа илэрхийлнэ.


11.00 цагт: Нийслэл хотын хэмжээнд НӨАТ-ын тухай хууль, Нийслэл хотын албан татварын тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулах талаар хэвлэлийн бага хурал Гааль, Татварын Ерөнхий Газрын 7 давхрын хурлын танхимд болно. Хэвлэлийн бага хуралд Гааль, Татварын Ерөнхий Газар, Нийслэлийн Үйлдвэр Үйлчилгээний Хэлтэс, Ниййслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар, Нийслэлийн Цагдаагийн Газар болон ШӨХТГ-ын дарга удирдлагууд оролцоно.


11.30 цагт: Х ТҮЦ продакшиний жүжигчин н.Батзориг олон нийтийн цахим хуудас, Facebook-ээр явсан бичлэгийн талаар "Монгол ньюс" Мэдээллийн төвд залруулга мэдээлэл хийнэ. Утас: 89893678


11.30 цагт: МҮЭ-ийн "Хөдөлмөрийн хүний төлөө" дээд шагналыг гардуулах ёслолын ажиллагаа МҮЭХ-ны 4 давхрын зааланд болно  Жилд нэг удаа олгодог энэхүү хүндтэй шагналын эздээр нийслэл, салбар, орон нутгийн 10 хүн тодроод байна.  Утас: 99027019, 88007709


11.40 цагт: “Цахим гарын үсгийн нээлт” -ийн арга хэмжээ Мэдээллийн технологийн үндэсний паркийн 302 тоот танхимд болно.


12.00 цагт: Лхагва гараг бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалт УБТЗ-ын төв буудалд болно.


12.00 цагт: "Хөөрөг, даалин" үзэсгэлэн Монголын Үндэсний Музейд нээгдэнэ. Монгол түмний уламжлалт цагаан сарын баярт зориулсан үзэсгэлэнг олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлнэ.


12.00 цагт: Сэтгүүлч Дэмчигжавын Отгонбаярын "Түүчээ буюу “хүүхдийн” Д.Сүрэнжав" номын нээлт Д.Нацагдоржийн нэрэмжит УБ хотын төв номын санд болно.

Нийтэлсэн: Web admin

ӨНӨӨДӨР: "Хөдөлмөрийн хүний төлөө" дээд шагналыг гардуулах ёслол болно  
Үзсэн: 1294 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй