
Тахарын албаны Сэлэнгэ аймаг дахь хэсгийн харуул хуяг, туслах тахар Б.Мөнхболд галаас хоёр хүүхдийн амь насыг аварчээ. Б.Мөнхболд нь нэгдүгээр сарын 21-ний өдөр албан үүргээ гүйцэтгээд гэртээ харьж явахад нь 18 дугаар байрны 2 давхраас бага насны хоёр хүүхэд "Ах аа туслаарай, манай гэр шатаж байна" гэж хашгирсан байна. Үүнийг сонссон тэрбээр тус орц руу гүйн ороход орцоор дүүрэн утаатай, харанхуй байсан ба хаалганы дэргэд очиход дотроосоо шатсан байдалтай хаалганы завсраар гал улалзаж байсан байна.
Энэ үед хажуу айлын эмэгтэйд "101 дуудаарай" гэж хэлээд гадна хаалгыг мулт татаж онгойлгоход дотроо давхар хаалгатай байсан аж. Давхар хаалга шатаж байсныг өшиглөж онгойлгон ороход бага насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд уйлаад сууж байсан байна. Хоёр хүүхдэд өөрийн өмсөж явсан гадуур хувцсаа нөмөргөөд авч гарч 1 дүгээр давхрын айлд оруулан учрыг хэлээд орхих үед онцгой байдлын гал унтраагчид ирж галыг унтраасан.
Хүүхдүүдийн эцэг, эх утсаар холбогдон хүүхдүүдийг нь галын аюулаас амь насыг нь аварсанд талархлаа илэрхийлжээ. Уг алба хаагч өмнө нь Сэлэнгэ аймгийн онцгой байдлын албанд "аврагч, гал сөнөөгч"-өөр найман жил ажилласан туршлагатай алба хаагч юм.
Тахарын алба хаагч хоёр хүүхдийн амийг галаас аварчээ | ||
Үзсэн: 550 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.