Шууд Chart

Сар шинийн барилдааны хуваарь гарлаа

2016-02-03 12:23:17

Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээх гал бичин жилийн Сар шинийн баярт зориулсан "Бөхийн баяр" цуврал барилдааны хуваарь:



1.Өсвөр бөхийн барилдаан  хоёрдугаар сарын 5-ны 14:00 цагт болно

  • Бүртгэл хоёрдугаар сарын 05-ны 10:00 цагаас эхлэх ба барилдаанд 1999 оны нэгдүгээр сарын 01-нээс хойш төрсөн хөвгүүд оролцоно. Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, ЭМД-ын дэвтэр, Хүний хөгжлийн сангийн дэвтэр, хоёр хувь цээж зурагтай ирж бүртгүүлнэ.

2.Нийтийн монгол шандастны барилдаан хоёрдугаар сарын 05-ны 14:00 цагт

  • Бүртгэл хоёрдугаар сарын 05-ны 10 цагаас эхлэх ба барилдаанд үндэсний бөхийн ямар нэг цолгүй, бөхийн спортоор тусгайлан хичээллэдэггүй эрчүүд оролцоно. Хоёр хувь цээж зураг, иргэний үнэмлэхтэй ирж бүртгүүлнэ. Итгэмжлэл 5000 төг, Үзэгчийн тасалбарын үнэ 1000 төг.


3.Сумын цолтон, залуу 512 бөхийн барилдаан. Хоёрдугаар сарын 07-ны 14 цагт

  • Бүртгэл хоёрдугаар сарын 07-ны 10:00 цагаас эхлэх ба хоёр хувь цээж зурагтай, сумын цолтнууд үнэмлэхтэйгээ ирж өөрийн биеэр бүртгүүлнэ. Тасалбарын үнэтэй.

4.Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан. Хоёрдугаар сарын 06-ны 14 цагт

  • Бүртгэл хоёрдугаар сарын 05, 06-ны 10:00 цагаас эхлэх ба аймаг, цэргийн цолтнууд хоёр хувь цээж зурагтай, үнэмлэхтэйгээ өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Тасалбарын үнэтэй.

5.Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан. Бүртгэл хоёрдугаар сарын 08-ны 14 цагт.

  • Бүртгэл 2 дугаар сарын 07, 08-ны 10 цагаас эхлэх бөгөөд цолтнууд үнэмлэхтэйгээ өөрийн биеэр ирж бүртгүүлсэн байна.
  • Үзэгчийн тасалбарын үнэ: 1, 2, 3-р эгнээ 25.000 төг, бусад эгнээ 20.000 төг. Тасалбар бүхэн суудлын дугаартай байна.

     

Бөхийн бүртгэл болон барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Сар шинийн барилдааны хуваарь гарлаа  
Үзсэн: 1192 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй