Шууд Chart

П.Орхон домогт Каориг Ичог дахин ялна гэв

2016-02-03 12:55:11

Олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит “Алтан Гран-при” олон улсын тэмцээний эмэгтэйчүүдийн 58 кг-д П.Орхон дэлхийн 10 удаагийн аварга, Японы домогт бөх Каориг Ичог өвдөг сөхрүүлж алтан медаль хүртэж, ихээхэн шуугиан тарьсан. 

Дэлхийн 10 удаагийн аварга Каори Ичо 2002 оноос хойш өөрийн жиндээ нэг ч удаа ялагдаж үзээгүй, дэлхийн дэвжээнд босоо аварга хэмээн дархлагдаад байсан. 

И.Ярыгиний тэмцээнээр манай залуу бөхөд ялагдсаны дараа тэрбээр нэлээд дарамтад оржээ. Ичо "Тэр охин Олимпийн наадамд заавал ирээсэй. Би ялагдлын хариугаа авмаар байна" хэмээн ярьжээ. Тэгвэл домогт аваргыг ялсан П.Орхон “Япон бөхчүүд нэг ялагдсан хүнээсээ маш их айж бэргэдэг. Тиймээс ч би 2016 оны олимпод оролцож дахиад ялахыг хүсч байна. Тэгэхийн тулд мэдээж асар их бэлтгэл сургуулилт хийх хэрэгтэй” хэмээн ярьжээ.

П.Орхон тэмцээнд оролцохоор явахынхаа өмнө гэр бүлийнхэндээ "Каори Ичог ялчихаад ирнэ" хэмээн тоглоом шоглоомоор ярьж байжээ. 

  

Нийтэлсэн: Б.Батхолбоо

П.Орхон домогт Каориг Ичог дахин ялна гэв   
Үзсэн: 1633 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.8.xxx [202.179.8.xxx] 2016-02-15 16:56
yamar sain daa 2012 onii olimpid battsetsegtei barildaad yalaxdaa tsaashid ene jind ene mongold yalagdax uym ba gedegee medeed jin buurch barildaad orxond neg balluurduullaa daa xo
210.178.68.xxx [210.178.68.xxx] 2016-02-12 00:58
Ygad ymarch zvil boloogvi baihad margal dad baiga be 2bvdvvleg matar kkkk
202.179.28.xxx [202.179.28.xxx] 2016-02-03 17:00
чөлөөт бүхийн тамирчин ш дээ бичлэгийг нь хараад бөхийн төрлийг таньдаггүй юмуу даа
202.131.225.xxx [202.131.225.xxx] 2016-02-03 16:40
Зөв бичээч жүдоч биш биздээ. 10-р ангийн боловсролтой би Батхолбоод заах гэж.

Бидэнтэй нэгдээрэй