Монгол Улсын оюутны аварга шалгаруулах шатрын тэмцээн энэ сарын 4-7-ны өдрүүдэд "Зууны шатар" клубт болно. Тэмцээний нээлтийн ажиллагаа маргааш 09.00-09.30 цагийн хооронд болох юм. Нээлтийн ажиллагаанд МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Жаргалсайхан, Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч, "Зууны шатар" клубын захирал, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, ОУМ П.Жигжидсүрэн нар оролцоно.
Тэмцээний хуваарь:
02.04: 09.00 - 09.30 нээлтийн ажиллагаа
10.00 - 12.00 эхний өргүүд
02.05: 10.00-12.00 ээлжит өргийн тоглолтууд
02.06: 17.00-19.00
02.07: 09.00-15.30 шигшээ тоглолт
5.00-16.00 цагт шагнал гардуулах ёслолын ажиллагаа болж, тамирчдад Оюутны улсын аварга шалгаруулах 2016 оны тэмцээний алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөлийг гардуулна.
Шатрын оюутны УАШТ болно | ||
Үзсэн: 1168 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.