Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2016-02-04 10:11:04

Хоёрдугаар сарын 4-ний өдрийн өдөр тутмын сонины онцлох мэдээллийн тойм

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт "У.Доржпалам: Бичин жилдээ энх тунх, эв найрамдалтай, урт насалж удаан жаргахын ерөөл дэвшүүлье, хүүхдүүд минь", "Р.Бурмаа: Тариалангийн салбарыг зах зээлийн горимд оруулж байна", "Нийслэлийн тойргуудад хэн хэн дэвших вэ" зэрэг ярилцлагыг  онцолжээ.


“Өнөөдөр” сонинд "Бэлгэтэй, бэлэгтэй Монгол", "АН-ын нүүдэл ба З.Энхболдын сандал", "УИХ-ын гишүүдийн 33 нь л мэдүүлгээ өгчээ" зэрэг мэдээ, материалыг онцолжээ.


“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаараас "Намуудын хэтэвчийг шилэн болгооч", "Хяналтгүй хилийн боомтууд", "Хуульчид Ж.Амарсанааг эргүүлэн татахыг эсэргүүцэв", "П.Ариунжолоо: Өнөөдрийг биш ирээдүйгээ харж сонгоё" зэргийг унших боломжтой.


“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаарт "Бурхан Халдун уулыг Юнескогийн дэлхийн өвд бүртгэсэн батламж гардуулав", "Нэгтгэх саналын ард", "О.Белоозёров Монголд айлчилна" зэргийг онцолсон байна.


“Засгийн газрын мэдээ” сонинд "Эргэж харах хэрэгтэй шийдвэр", "Су Нюунт У: Улстөрчид шуналаа орхиж утаатай тэмцэх хэрэгтэй", "Тогтвортой бодлого хэрэгжүүлэхийг дэлхийн банк зөвлөв" зэргийг онцолсон байна.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 920 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй