Ирэх сарын 1-нээс эхлээд иргэд цахим гарын үсэг ашиглах боломжтой болно. Өнгөрөгч 2011 оны 11 дүгээр сард Цахим гарын үсгийн тухай хууль батлагдсан ч хэрэгжихгүй байсаар өдийг хүрсэн. Тиймээс энэ хуулийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор энэхүү тоон гарын үсгийг ашиглах ажлыг эхлүүлж байгаа аж.
Иргэд тоон гарын үсэг хэрэглэж эхэлснээр Засгийн газраас иргэдэд үзүүлдэг 167 үйлчилгээг онлайнаар авах боломж бүрдэх аж. Өөрөөр хэлбэл, иргэд баримт бичгийг цаасан хэлбэрээр бэлдэж, гарын үсэг зурж, тамга тэмдэг дарах зэрэг шат дараалсан олон ажлыг хөнгөвчлөхөөс гадна төрийн үйлчилгээг цахимаар авах, мэдээллээ найдвартай нууцлах зэрэг давуу талтай юм. Иргэдийн цахим иргэний үнэмлэх дээр тоон гарын үсгийн хос түлхүүр болон гэрчилгээг бичиж өгснөөр иргэд цахим үйлчилгээнд үнэмлэх дэх гарын үсгээ ашиглах юм. Иргэд тоон гарын үсгээ ирэх сарын 1-нээс эхлэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын салбар нэгжүүдээс авч болно. Харин аж ахуйн нэгж байгууллагууд ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс Гааль, татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын салбар нэгжүүдээс авч болох юм.
Иргэдийг өөрсдөө тоон гарын үсгээ авахаар очих үед нь хэрхэн ашиглах болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг өгөх юм байна.
Иргэд цахим гарын үсэг ашигладаг болно | ||
Үзсэн: 1279 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.