УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан өнөөдөр хуваарь ёсоор 09:00 цагт хуралдах ёстой ч 130 минутаар хоцорч эхэллээ. Чуулганы танхимд одоогийн байдлаар Ардчилсан намын бүлгийн 35 гишүүнээс 34, Ардын намын бүлгийн 26 гишүүнээс 19, “Шударга ёс” эвслийн бүлгээс 11 гишүүнээс 10, ИЗНН-аас нэг, мөн бие даагч хоёр гишүүн байна. Ардын намын гишүүд чуулганы танхимд орж ирэлгүй хоёр цаг хүлээлгэсний эцэст нэгэнт ирц бүрдэж, чуулган эхэлсэн хойно танхимд орж ирцгээв. Намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлын жагсаалтаас 37 асуудал үлдээд байгаа тул үлдэж буй богино хугацаанд шахан хэлэлцэж, амжихгүй бол ээлжит бус чуулган зарлаж хуралдана гэдгийг УИХ-ын дарга энэ долоо хоногийн эхэнд мэдэгдсэн. Чуулганы хуралдааны эхэнд МАН-ын бүлгийнхэнд “ангийн дарга” нь хэлэлцэх хууль шахуу байхад бүтэн хоёр цагаар ажил саатуулж байгааг сануулсан юм.
Харин хуралдааны эхэнд хэлэлцэх байсан Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эргүүлэн татах асуудалд МАН-ын бүлэг завсарлага авлаа. УИХ-ын даргын зүгээс гурав хоногийн завсарлага өгөх эрхтэй болохоо онцолж, хүсэлтийг нь хүлээн авлаа.
Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Цэцийн гишүүний асуудлаар МАН завсарлага авлаа | ||
Үзсэн: 639 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.