Шууд Chart

Сар шинийн өдрүүдэд цасан шуургатай

2016-02-04 12:14:49

Энэ сарын 5-наас 9-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр 6,7-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Гэвч сар шинийн өдрүүдэд цаг агаарын байдал таагүй байх төлөвтэй байна.

Шинийн 1,2,3-ний өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байгаа аж. Тодруулбал 4-9-ний өдрүүдэд хүйтний эрч сулрах боловч 9-нд баруун хэсгээр, 10-нд төв хэсгээр, 11-нд нутгийн ихэнх хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг Авто тээврийн үндэсний төвөөс жолооч нарт анхааруулж байна.

Нийтэлсэн: Web admin

Сар шинийн өдрүүдэд цасан шуургатай  
Үзсэн: 1258 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй