![](/uploads/201309/news/thumb/a7488d0ce9e61b03cfed708e6f28f090_x3.jpg)
Уул уурхайн сайд Д.Ганхуяг БНХАУ-ын “Чалко” компанийн ерөнхийлөгч Сионг Вэйпинг тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр сайд Д.Ганхуяг “Монгол, Хятадын эдийн засгийн харилцааны гол салбарт амжилттай хамтарч ажиллаж байгаад талархаж буйгаа илэрхийлэв.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Бид чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх болно. Та бүхнийг аль болох олон улсын зэх зээлийн үнээр манай бүтээгдэхүүнийг худалдан авна гэж найдаж байна. Цаашдаа гэрээг ойлгомжтой, ил тод, олон улсын түвшний “Off take” гэрээ болгон сайжруулах нь зүйтэй юм” хэмээн байр сууриа илэрхийллээ.
“Эрдэнэс таван толгой” ХК нь Хятадын “Чалко” компанид нүүрс нийлүүлэх гэрээний дагуу зээлийн өрийн үлдэгдэл болох 170 сая ам.долларыг энэ онд багтаан нүүрсээр төлж дуусгах юм.
Д.Ганхуяг “Чалко” компанийн ерөнхийлөгч Сионг Вэйпингтэй уулзлаа | ||
Үзсэн: 1817 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.