
Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо /МГЗНХ/ болон МУБИС-ийн НХУС-ийн Сэтгүүлзүйн профессорын баг цаашдын хамтын ажиллагаа, хамтын хөгжлийн төлөө санамж бичиг байгууллаа.
Энэ нь МГЗНХ-ны багш нарыг оролцуулан, сэтгүүлзүйн мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад гэрэл зургийн тухай онолын мэдлэг эзэмшүүлж, сургалтын материаллаг бааз, багшлах боловсон хүчний нөөцөд тулгуурлан зохион байгуулж, мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлж, фото сэтгүүлзүйн мэргэжлийн сургалтыг орчин үеийн түвшинд хүргэх, нийгмийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах зорилготой юм.
Санамж бичигт Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн дарга Л.Ганзориг, МУБИС-ийн НХУС-ийн Сэтгүүлзүйн профессорын багийн ахлагч, профессор Ж.Батбаатар нар гарын үсэг зурсан байна.
Үндэсний гэрэл зургийн сэтгүүлчдийг бэлтгэнэ | ||
Үзсэн: 664 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.