![](/uploads/201309/news/thumb/65f9ea50b1cdb5b7f70db2b66e74ebcd_x3.jpg)
“Jaguar Land Rover” компани Solihull нэртэй шинэ технологи бүхий автомашин зохион бүтээх гэж байгаатай холбогдуулан 1700 ажлын байр шинээр бий болгохоор болжээ. Шинэ загвараа тэд сайжруулсан хөнгөн цагаанаар хийх бөгөөд 2015 оны эхний улиралд хэрэглэгчдэд хүргэхээр төлөвлөсөн байна.
Энэ оны эхэнд Их Британи дахь үйлдвэрээсээ 5000 ажилтныг цомхотгосон ч ийнхүү шинэ ажлын байрыг нэмэх болсон нь хөрөнгө оруулагчдаас 1,5 тэрбум ам.доллар татсантай холбоотой гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. Шинэ загварын машины хар зургийг ирэх арванхоёрдугаар сард интернэтэд байрлуулж, олон нийтээс санал авах гэнэ.
“Jaguar” шинэ ажлын байр бий болгоно | ||
Үзсэн: 1777 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.