![](/uploads/201309/news/thumb/301457463cf53e3a5798410037669165_x3.jpg)
АНУ-ын Төрийн департамент өнгөрсөн жил тус улсын дээд албан тушаалтнуудад гадаад улсын төрийн тэргүүнүүдээс өгсөн бэлгийн жагсаалтыг үнэ ханштай нь хамт нийтэлжээ.
Тэдгээр бэлгээс хамгийн үнэтэй нь Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтонд Саудын Арабын хаан Абдулла бин Абдул Азизын өгсөн үнэт чулуун шигтгээтэй хүзүүний зүүлт, бугуйвч, ээмэг, бөгж бөгөөд нийлээд хагас сая долларын үнэ хүрэх эд аж.
Х.Клинтоноос гадна Ерөнхийлөгч Барак Обама, дэд Ерөнхийлөгч Жо Байдэнд үнэт бэлэг өгсөн орнуудын тоонд Монгол багтсан байна. Тухайлбал монголчууд Б.Обамад 41 инч буюу нэг метр гаруй урт сэлэм бэлэглэжээ. Жагсаалтад уг сэлэмний үнийг 440 доллар гэж тэмдэглэжээ.
Барак Обама монголчуудаас сэлэм бэлгэнд авчээ | ||
Үзсэн: 1469 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.