
19 настай Динеш Шивад Упадхаяа хэмээх Балба эр амандаа 138 харандаа багтааж, дэлхийн хамгийн том амтай хүмүүсийн эгнээнд багтсан байна. Үүгээр ч зогсохгүй тэрбээр 32 лааг амандаа багтаан, асааж олны анхаарлыг татсан байна.
Динеш сэтгүүлчдэд “Би багаасаа л хачин жигтэй зүйлсийг туршиж үзэх дуртай байсан. Өмнө нь хамгийн том амтай гэж Гиннест бүртгэгдсэн эрийн хийж буй үйлдлийг дагаж хийсээр эцэстээ би ч бас энэ үйлдлийг хийж чадах юм байна. Бүр хэтрүүлэн давуулж чадна гэж хичээх болсон. Би энэ гайхалтай үйлдлүүдээрээ хүмүүсийг зугаацуулах дуртай. Мэдээж миний хийж байгаа үйлдэл осолтой учраас аюулгүй байдлыг хангахыг хичээдэг. Одоо би дэлхийн дээд амжилтыг эвдэх төлөвлөгөөтэй байна” хэмээн ярьжээ.
Балба залууг “Гудамжны баатар” гэж нэрлэх болсон байна.
19 настай залуу 138 харандаа амандаа багтаажээ | ||
Үзсэн: 746 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.