Шууд Chart

Малчны гэрт ихэр хүү мэндэлжээ

2016-02-05 10:35:29

Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутаг “Шар ямаат” гэх газар нутаглаж байсан Н.Ганхуягийнд энэ сарын 3-ны өдөр хоёр ихэр хүү мэндэлжээ. 

Малчны гэрт мэндэлсэн ихрүүдийг сумын эмч нар болоод аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагчид эх барьж авсан байна. Н.Ганхуяг, Т.Отгонжаргал нар ийнхүү гурван хүүтэй болж байгаа юм.

Эх, хүүхдийн биеийн байдлыг бид Сум, дундын эмнэлгийн ерөнхий эмч Р.Сарантуяагаас утсаар тодрууллаа. Тэрбээр “Ээжийн хувьд төрөх хугацаа нь дутуу буюу 32-33 долоо хоногтой байхдаа нярайлсан. Эмнэлгийн хяналтад байж байгаад сар шинэ дөхөж байгаа учраас хөдөө гэр рүүгээ явсан байсан. Гэвч хөдөө очоод ханиад хүрснээс болж хүндрэл гарсан байгаа юм. Гэр бүлийн зүгээс бидэнд энэ сарын 3-ны өдрийн 04.00 цагт дуудлага ирж, бид 07.00 цагт айлдаа очсон. Төрөхөд бэлтгэх ажлыг гүйцэтгэж, аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагчдыг ирсэн даруйд буюу 17.25 цагт ихрүүдийг эх барьж авсан. Ихрүүд 1.7 кг, 2 кг жинтэй мэндэлсэн. Аав, ээжийнх нь хувьд залуу гэр бүл. Ээжийн хувьд хоёр дахь төрөлт юм” хэмээн ярилаа.

Н.Ганхуягийнх Бигэр сумаас 30 гаруй км-ийн зайд өвөлжиж байгаа ажээ.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Малчны гэрт ихэр хүү мэндэлжээ  
Үзсэн: 1844 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.140.xxx [150.129.140.xxx] 2016-02-05 19:54
Bayar hurgeye aztai yum aa

Бидэнтэй нэгдээрэй