УИХ-ын нэгдсэн чуулганаас өчигдөр стратегийн ач холбогдол бүхий Гацууртын ордыг ашиглах шийдвэр гаргасан. УИХ-аас уг гаргасан тогтоол нь хоёр заалттай. Тодруулбал, нэгдүгээрт, төр тус ордын 34 хувийг эзэмших, хоёрдугаарт, энэ төслийг хэрэгжүүлэхдээ ашигт малтмалын тухай хуулийн дагуу яриа хэлэлцээр хийж шийдвэрлэхийг Засгийн газарт даалгах. Засгийн газраас Оюутолгой, Гацуурт, Цагаан суварга зэрэг том ордыг стратегийн эргэлтэд оруулах бодлого баримталж байгаа. Гацууртын ордын хувьд нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 215.9 сая ам.доллар болж байгаа юм. Борлуулалтын орлого нь 1.8 тэрбум ам.доллар, татвар хураамж төлбөр хэлбэрээр Засгийн газарт 438.8 сая ам.доллар төлөгдөнө, цэвэр ашиг нь 90.6 сая ам.доллар болж байгаа. Засгийн газарт оногдох мөнгөн урсгалын нийт хэмжээ бол 432.3 сая ам.доллар буюу нийт мөнгөн урсгалын 68.2 хувь нь манайд оногдоно гэсэн эдийн засгийн үндэслэлтэй тооцоо гарсан гэдгийг Уул уурхайн сайд Р.Жигжид мэдээлсэн юм.
УИХ-аас баталсан тогтоолын дараа иргэдийн дунд Гацууртын ордод Засгийн газар 24 хувиа эзэмших үү, эсвэл рояалтын төлбөр авах уу гэсэн асуулт ихээр тавигдаж байгаа. Харин энэ асуудлыг Ашигт малтмалын хуулийн дагуу энэ асуудлыг шийдэх ёстой юм. Ашигт малтмалын хуулиар Засгийн газар нэг бол 34 хувиа эзэмшээд явна. Эсвэл 34 хувьтай дүйцэх хэмжээний ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөө авна. Тусгай төлбөрийг өмнө нь ажлын хэсэг хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээ хийж, гурван хувь байхаар тохироод байгаа. Гэхдээ энэ нь алтны зах зээлийн үнээс хамаараад уг хувь хэмжээ өөрчлөгдөх боломжтой. Хэлэлцээ хийх явцад алтны үнийг 1100-1400-гийн хооронд байхад мөрдөөд явъя гэж урьдчилсан байдлаар тохироод байна.
Харин ордыг чухам хэзээнээс эхлэн ашиглах талаар Уул уурхайн яам хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээ хийж байж шийдэх юм. Урьдчилсан тооцоогоор Гацууртын ордыг нэг жилийн дараагаас ашиглаж эхлэхээр байгаа аж.
Гацууртын ордыг нэг жилийн дараагаас ашиглаж эхэлнэ | ||
Үзсэн: 1228 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.