Шууд Chart

АН ИЗНН-тай нэгдлээ

2016-02-05 12:07:02

Дөнгөж сая АН ИЗНН-тай нэгдэж ажиллах санамж бичиг байгууллаа. Ирэх зургаадугаар сард болох УИХ-ын сонгуульд АН-аас ИЗНН-д нэгдэж орох хүсэлтээ тавьсан. Харин энэ саналыг ИЗЗН-ынхан Их хурлаараа хэлэлцэнэ гэж байсан ч намууд ийнхүү сонгуульд хамтарч орох санамж бичигт  гарын үсэг зурлаа.

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлөөс ИЗНН болон МҮАН-тай хамтарч, сонгууль оролцох  шийдвэрийг гаргаж, намуудыг нэгтгэх ажлын хэсгийг байгуулсан юм. Ахлагчаар нь УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг томилсон бөгөөд АН, ИЗНН-ынхан өчигдөр тохиролцоонд хүрч өнөөдөр санамж бичиг байгуулахаар болжээ. Нэмж мэдээлэхэд, энэ асуудлаар Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаас Ажлын хэсэг байгуулсан бөгөөд ахлагчаар нь УИХ-ын гишүүн Р.Амаржаргал ажилласан юм.

АН ИЗНН-тай нэгдэж сонгуульд оролцох талаар АН-ын дарга З.Энхболд  “Монгол Улсад ардчилсан, хүмүүнлэг, иргэний нийгмийг байгуулах үйл хэрэгт Монгол Үндэсний Ардчилсан нам чухал үүрэг гүйцэтгэж, бодит хувь нэмэр оруулан ажиллаж байгаа ардчилсан үзэл баримтлал бүхий улс төрийн нам гэж Ардчилсан нам үнэлж, дүгнэдэг. Монгол Үндэсний Ардчилсан нам нь УИХ-ын сонгуульд амжилттай оролцож, тус намын гишүүд УИХ болон Засгийн газарт хамтран ажиллаж ирсэн” хэмээсэн юм.

Нийтэлсэн: О.Энхмаа

АН ИЗНН-тай нэгдлээ  
Үзсэн: 867 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй