Шууд Chart

Хэнтий аймаг хөхөгчин хонь жилийн "Есөн алдартан"-аа нэрлэлээ 

2016-02-05 13:26:16

Хэнтий аймгийн нийгэм, улс төр, мэдээллийн тогтмол хэвлэл “Хэнтийн мэдээ” сониноос санаачлан анх удаа сонины уншигчид болоод ард нийтийн санал асуулгаар Хөхөгчин хонин жилийн Хэнтий аймгийн “Оны 9 алдартан”-ыг шалгаруулж, дүнгээ гаргалаа.

Санал асуулгад нийт 19 салбарын 74 хүн нэр дэвшжээ. Энэхүү арга хэмжээ нь зөвхөн Хэнтий аймгаас гадна Архангай, Орхон, Говь-Алтай, Дорнод, Дундговь зэрэг 10-аад аймагт нэгэн зэрэг зохион байгуулагдсанаараа онцлог бөгөөд сонгуулийн хуультай холбогдуулан хууль эрхзүйн байдлаас шалтгаалж, улс төрийн салбарт нэр дэвшигчдийг бүх аймаг жагсаалтаас хассан байна.

Хэнтий аймгийн “Оны 9 алдартан”-д нэр дэвшигчдийг дараах таван үзүүлэлтээр авсан саналын тоог хувиар тооцоолон бодож, нэгдсэн дүнг гаргажээ.  

  • “Хэнтийн мэдээ” сонины уншигчдын санал 40 хувь
  • Хэнтий аймгийн салбар салбарын төлөөлөл 50 эрхэмийн санал 30 хувь
  • Тусгай дугаарт утас, мессежээр авсан санал 20 хувь
  • Эх орон 21.мн сайтын санал 10 хувийг тус тус бүрдүүлсэн байна.

Ингээд "Оны онцлох алдартан"-аар дараах есөн эрхэм тодорлоо. 


  •  Пагмадоржийн Оростогоо \Хэнтий аймгийн Цагдаагийн Газрын дарга, цагдаагийн хурандаа\
  •  Энхтөгсийн Оюунболд \Монгол Улсын Арслан\
  • Магваны Оюунжаргал \Баян-Адрага сумын “Идэр Онон” ХХК-ийн захирал\
  • Намжилсүрэнгийн Ариунаа \Хэнтий аймгийн НЭ-ийн эх барих эмэгтэйчүүдийн эмч\
  • Жамбалжамцын Сэргэлэнбаатар \“Боржигон нутаг” ХХК-ийн захирал\
  •  Дугарсүрэнгийн Мөнхдалай \Үндэсний лаборатори Хэрлэн 1-р сургуулийн химийн багш\
  • Сэсээрийн Буянхишиг \Хэнтий аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн\
  • Базарвааний Батбаяр Хэнтий аймгийн Өндөрхаан хот тохижилтын газар ОНТҮГ-ын жолооч, гагнуурчин\
  • Балбарын Ганхуяг \Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн Зүүн бүсийн салбарын зохицуулагч\ нар тодорлоо.

Шалгаруулах үйл ажиллагаанд нийгэмд нэр хүндтэй салбар салбарын төлөөлөл болсон 50 эрхэм оролцож саналаа өгснөөс гадна “Хэнтийн мэдээ” сонины байнгын захиалагч 1200 гаруй хүний хоёрны нэг нь оролцож саналаа дугуйлан сонины хавсралтаа ирүүлсэн аж. Түүнчлэн эхорон21.мн сайтаар нийт давхардсан тоогоор 11.347 хүн цахим хэлбэрээр санал өгч, мөн тусгай дугаарт утас, мессежээр нийт 8.250 хүн саналаа өгчээ.



















Нийтэлсэн: Б.Батхолбоо

Хэнтий аймаг хөхөгчин хонь жилийн "Есөн алдартан"-аа нэрлэлээ   
Үзсэн: 1579 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй