Шууд Chart

Монголд хамгийн өндөр нь Арсайн хүрхрээ

2013-09-25 10:18:00

Өндрөөс унах усны гайхамшигтай үзэгдэл, сүрлэг нүргээн, ойр орчмын содон байгаль зэрэг нь дэлхийн хаана байрлахаас үл хамааран хүнийг соронз мэт татдаг.
Африкийн Виктория, АНУ, Канадын хил дээрх Ниагара, дэлхийн хамгийн өндөр, 1020 метрээс унадаг Венесуэлийн Ангел зэрэг хүрхрээг үзэх гэсэн тив тивийн жуулчдын хөл жилийн дөрвөн улиралд тасардаггүй.
Манай орны хувьд гадаад, дотоодын жуулчин гийчдийн үзэхийг зорьдог хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг бол яах аргагүй Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт орших Орхоны баруун бие болох Улаан гол дахь Улаанцутгалангийн хүрхрээ юм. Ус ихтэй жил 10 гаруй метр өргөнтэй болж 25 метрийн өндрөөс буудаг энэ сүрлэг хүрхрээ 20 мянган жилийн тэртээ галт уул дэлбэрснээс үүдэн бий болжээ.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Монголд хамгийн өндөр нь Арсайн хүрхрээ  
Үзсэн: 7830 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
домбо [66.181.183.xxx] 2018-03-16 22:07
Худал байхаа
Цэ [182.160.32.xxx] 2016-10-06 13:05
Зураг нь л лав улаан цутгалан байна Арсайн хүрхрээ нь Хөвсгөл аймгийн Хорьдол сарьдагийн Нэг том ам өгсөөд явахаар байдаг гэнэ Яаг байршлийг зааж өгдөг хүн алга Явсан үзсэнээл гайхуулах юмдаа
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2014-07-29 23:25
http://news.gogo.mn/r/126159 энийг хуулсан юм шиг байна
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2013-12-03 20:44
Хөвсгөл аймаг Хорьдол Сарьдагт орших Арсайн хүрхрээ өндрөөрөө гурван Улаанцутгалантай, Арсайн хүрхрээ 70 метрийн өндрөөс буудаг юм байна.
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2013-12-03 20:42
Hvnd medeelel uguh gej bgaa bol zow medeelel uguh heregteiyum bish vv Ulaantsutgalang bichiheed Arsain hvrhree geed l garchigtai
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-10-10 22:57
Монголын хамгийн өндөр хүрхрээ нь Хөвсгөл аймгийн Хорьдол Сарьдагийн нуруунд орших 70 м өдрөөс буудаг Арсайн Хүрхрээ юм.
203.194.116.xxx [203.194.116.xxx] 2013-09-25 21:07
teged arsain xyrexree ni yum uu ter ni xaana baidag yum be esvel ulaantsutgalang ni bas arsain xyrexree gedeg yum uu oilgomjtoi yum bicheech eee

Бидэнтэй нэгдээрэй