Шууд Chart

Хонин жилийн улс төр, эдийн засгийн тойм

2016-02-09 08:00:00

Уншигч та бүхэнд улиран одсон хонин жилд улс төр, эдийн засагт болж өнгөрсөн үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

1.Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж В.Путинтэй уулзлаа /5 дугаар сар/

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.Путины урилгаар Ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Оросын Холбооны Улсад ажлын айлчлал хийж, В.Путинтэй ганцаарчилсан уулзалт хийв.

2.Ерөнхий сайд Оюутолгойн төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжүүлтийн төлөвлөгөөнд Дубай хотноо гарын үсэг зурлаа /5 дугаар сар/

3.Шинээр томилогдсон сайд нарт тамгыг нь гардууллаа /9 дүгээр сар/

Наймдугаар сарын зургааны өдөр Засгийн газраас МАН-ын сайд нарыг огцруулсан бөгөөд есдүгээр сарын есний өдөр Шинэчлэлийн Засгийн газрын шинэ гишүүдэд тамгыг нь гардуулсан юм.

4.Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталлаа /8 дугаар сар/

“Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль”-ийг хэрэгжүүлж, хөрөнгө орлогын мэдүүлгийг авч эхэлснээр өнөөдрийн байдлаар 14.4 их наяд төгрөг төвлөрөөд байна.

5.Өршөөлийн тухай хуулийг баталллаа /8 дугаар сар/

Шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар нийт 1252 ялтныг өршөөн хэлтрүүлж, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар нийт 312 этгээд өршөөн хэлтрүүлэгдсэнээс гүйцэтгэгдээгүй торгох ялаас 119, албадан ажил хийлгэх ялаас 63, баривчлах ялаас 130 этгээдийг өршөөн хэлтрүүлж, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 1760 ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хассанаас 678 ялтан суллагдаж, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 338 хүнд холбогдох 284 эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Дээрх үзүүлэлтээс харахад Өршөөл үзүүлэх тухай хуульд 4340 хүн хамрагджээ.

6.Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээн авлаа /8 дугаар сар/

Өршөөлийн тухай хууль батлагдсаны дараа буюу наймдугаар сарын 14-ний өдөр Ерөнхийлөгч хуулийн зарим зүйл заалтад хориг тавьж буйгаа мэдэгдсэн бөгөөд УИХ есдүгээр сарын тавны өдөр хоригийг хүлээж авсан юм.

7.Ерөнхийлөгч Си Зиньпинтэй уулзав /9 дүгээр сар/

БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзлаа.

8.Монгол Улсын төвийн сахих бодлогыг НҮБ-ын гишүүн 6 улс дэмжжээ /11 дүгээр сар/

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төвийг сахих бодлого баримтлах санал гарган Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөр хэлэлцүүлсэн. Мөн төвийг сахих тухай хуулийн төслийг санаачлан УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх, цаашлаад энэхүү асуудлыг ажил хэрэг болгож, олон улсын хүрээнд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар Засгийн Газарт зөвлөмж хүргүүлээд байна. Өнөөдрийн байдлаар манай улсын төвийг сахих бодлогыг НҮБ-ын 6 улс дэмжээд байна.

9.Оюу Толгойн гүний уурхайн төслийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа /12 дугаар сар/

12 дугаар сарын 26-ны өдөр Оюу толгойн гүний уурхайн төслийн санхүүжилтийн баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болж, “Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, "Эрдэнэс Оюу Толгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд, Рио Тинто компанийн Зэс-нүүрсний группийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак, Канадын Экспорт хөгжлийн агентлагийн бүсийн дэд ерөнхийлөгч Стивен Вихэлм, Олон Санхүүгийн корпорацийн уул уурхайн салбарыг хариуцсан захирал Намрата Тапар, Европын сэргээн босголт хөгжлийн банкны захирал Риккардо Пулти нар гарын үсэг зурлаа.

10.Ноён уул, Гацууртын ордын асуудлыг эцэслэн шийдвэрлэв /2 дугаар сар/

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Гацууртын ордын асуудлыг эцэслэн шийдлээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Хонин жилийн улс төр, эдийн засгийн тойм  
Үзсэн: 621 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй