Сар шинийн баярыг угтан нийслэлийн Авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй дугаарын хязгаарлалт энэ амралтын өдрүүдэд үргэлжлүүлэн мөрдөгдөж байна. Тодруулбал, өнөөдөр буюу 2016 оны хоёрдугаар сарын 06-ны Бямба гарагт жолооч таны автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн бол автозамын хөдөлгөөнд оролцох боломжгүй.
Авто тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалт Сонгинохайрхан дүүргийн Саппорагийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10:00-20:00 цагийн хооронд хэрэгжинэ.
Улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн автомашин өнөөдөр хөдөлгөөнд оролцохгүй | ||
Үзсэн: 977 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.