
Сэлэнгэ аймаг дахь Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид МХЕГ-ын даргын нэгдүгээр сарын 14-ны өдрийн 01/10 тоот удирдамжийн дагуу өчигдөр “Халиун-Уул” ХХК-ийн супермаркетийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ.
Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын явцад “Халиун-Уул” ХХК-ийн супермаркетад худалдан борлуулж байсан “Белая черёмуха”, “Гордый буревестник” нэрийн зөөлөн чихрийг мэдрэхүйн үзүүлэлтээр үзэхэд өнгө нь цайрч нүх гарсан, толбо үүссэн, хатсан, “Белая черёмуха” нэрийн зөөлөн чихэр цаасан дотроо өтсөн байсныг илрүүлсэн байна.
“Халиун-Уул” ХХК-ийнхан энэхүү чихрээ Нарантуул худалдааны төвийн 220 тоот чингэлэгээс 2015 оны долоодугаар сарын 27-ны өдөр авсан гэнэ. Зөрчилтэй байсан 1.5 килограмм чихрийг хураан авч, устгалд оруулах акт үйлджээ.
Харин супермаркетийг зөрчлөө арилгах хүртэл түр хугацаагаар зогсоож захиргааны арга хэмжээ авчээ.
Цаашид ОХУ-д визгүй зорчих болсонтой холбогдуулан ОХУ -аас орж ирж хүнсний бүтээгдэхүүнийг иргэд худалдан авахдаа хаяг шошго, үйлдвэрлэсэн хугацаа зэрэг чанар аюулгүй байдлыг шалган үзэж авч байх нь зүйтэй гэдгийг Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газраас анхаарууллаа.
“Белая черёмуха” нэрийн зөөлөн чихэр өтсөн байжээ | ||
Үзсэн: 953 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.