Шууд Chart

Томоохон худалдааны төвүүд баярын өдрүүдэд амарна

2016-02-08 11:59:26

Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн  хуваарийн  дагуу ажиллана.  Хүнсний дэлгүүрүүд  хоёрдугаар сарын  08-нд  09.00-24.00  цагт ажиллаж, хоёрдугаар сарын 09, 10, 11-нд амарч, хоёрдугаар сарын 12-ноос эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД:
  • “Номин холдинг” ХХК-ны салбар дэлгүүрүүд хоёрдугаар сарын 08–нд 09.00–22.00 цаг, бүх хайпермаркет, супермаркетууд 08.30-22.30 цагт ажиллаж, шинийн 1 буюу хоёрдугаар сарын 09–нд амарна. Шинийн 2 буюу хоёрдугаар сарын 10–нд бүх сүлжээ дэлгүүр, супермаркетууд 10.00 -20.00 цагийн хооронд ажиллана. Шинийн 3 буюу хоёрдугаар сарын 11-с эхлэн Номингийн бүх салбарууд  ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • “Алтан жолоо трейд” ХХК-ны “Сансар” сүлжээний дэлгүүрүүд  битүүнд буюу хоёрдугаар сарын 08–нд 08.00-23.00 цагт ажиллаж, бөөний төвүүд 09.00-21.00 цагт ажиллана. Шинийн 1 буюу хоёрдугаар сарын 09-нд “Сансар” сүлжээний супермаркетууд 11.00 -21.00 цагт ажиллаж, шинийн 2 буюу 10-нд 10.00 -21.00 цагт ажиллана. Шинийн 1, 2 буюу хоёрдугаар сарын 09, 10-нд бөөний төвүүд амарна. Шинийн 3, 4 буюу хоёрдугаар сарын 11, 12-нд “Сансар” супермаркетууд 09.00 -22.00 цагт, бөөний төвүүд 10.00-20.00 цагт ажиллаж, “Сансар”-10 бөөний төв амарна. хоёрдугаар сарын 13-с эхлэн бүх сүлжээ дэлгүүрүүд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • “Боса”  сүлжээний  дэлгүүрүүд  хоёрдугаар сарын 08–нд 09.00–22.00 цаг хүртэл ажиллаж, сүлжээний бүх дэлгүүрүүд шинийн 1 буюу хоёрдугаар сарын 09-нд 12.00–20.00 цагийн хооронд ажиллана. Шинийн 2 буюу хоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • Сонгинохангай ХХК-ны  “Миний дэлгүүр”  сүлжээний дэлгүүрүүд хоёрдугаар сарын 08–нд  08.30–22.00  цагт ажиллаж,  бүх сүлжээ дэлгүүрүүд шинийн 1 буюу хоёрдугаар сарын 09-нд амарна. Шинийн 2 буюу хоёрдугаар сарын 10-нд 10.00-18.00 цагт ажиллаж, шинийн 3 буюу хоёрдугаар сарын 11–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • “Скай”  их дэлгүүр битүүн буюу хоёрдугаар сарын 08 –нд 09.00 22.00 цагт ажиллана. хоёрдугаар сарын 09, 10, 11–нд амраад, хоёрдугаар сарын 12–с  эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • “Нарантуул”  худалдааны  төв  хоёрдугаар сарын 08-нд 10.00-19.00  цагт  ажиллаж, хоёрдугаар сарын 09–с  эхлэн хоёрдугаар сарын 18–ныг дуустал  амарна. хоёрдугаар  сарын 19–с эхлэн  ердийн цагийн  хувиарийн дагуу ажиллана.
  • “Хар хорин” худалдааны төв хоёрдугаар сарын 01-08-ныг дуустал 09.00-19.00 цагт бүтэн ажиллаж,  хоёрдугаар сарын 09-с хоёрдугаар сарын 12–ныг дуустал амарна. хоёрдугаар сарын 13–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • “Барс” 1, 2 худалдааны төвүүд битүүнд буюу хоёрдугаар сарын 08–нд 09.00-19.00 цаг хүртэл ажиллаж, шинийн 1 буюу хоёрдугаар сарын 09-12-ныг дуустал амраад, хоёрдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу  ажиллана.        
  • “Хүчит шонхор” худалдааны төв битүүнд хоёрдугаар сарын 08–ны өглөө 06.00–18.00  цагт  ажиллаж, шинийн 1 буюу хоёрдугаар сарын 09-16-ныг дуустал амраад, хоёрдугаар сарын 17–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
  •  “Да хүрээ трейд” техникийн зах хоёрдугаар сарын 08–нд 09.00–15.00 цаг хүртэл ажиллаж, шинийн 1 буюу хоёрдугаар сарын 09-14–нийг дуустал  амраад, хоёрдугаар сарын 15–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • Аж үйлдвэрийн барааны  дэлгүүрүүд хоёрдугаар сарын 08-нд 10.00-21.00 цагт ажиллаж, хоёрдугаар сарын 09, 10, 11–нд  амраад, хоёрдугаар сарын  12–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

НИЙТИЙН ХООЛ:

  • Нийтийн үйлчилгээтэй ресторан, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд хоёрдугаар сарын 08–нд  бүтэн ажиллаж, хоёрдугаар сарын 09, 10, 11–нд амраад, хоёрдугаар сарын 12–с  эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.Тусгай захиалгат үйлчилгээтэй 1 дүгээр зэрэглэлийн ресторанууд цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • Баар цэнгээний газрууд хоёрдугаар сарын 08–нд 15.00–04.00 цагт  ажиллаж, хоёрдугаар сарын 09, 10, 11–нд амраад, хоёрдугаар сарын 12–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • Үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх хоолны газрууд тухайн байгууллагынхаа  ажиллах цагийн хуваарийг дагаж мөрдөн ажиллана.

АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭ:

  • Үсчин, гоо  сайхны  үйлчилгээний газрууд  хоёрдугаар сарын 08–нд 2 ээлжтэй салон 09.00–21.00  цаг, 1 ээлжтэй газар 10.00 -17.00 цагт ажиллаж, хоёрдугаар сарын  09, 10, 11–нд  амарна. хоёрдугаар сарын 12-с ердийн цагийн хувиараар ажиллана.
  • Хувцас, гутал, ахуйн  электрон  цахилгаан  хэрэгсэл  засварын  газрууд болон хими цэвэрлэгээ, угаалгын газрууд хоёрдугаар сарын 08–нд  09.00-19.00  цаг хүртэл  ажиллаж, хоёрдугаар сарын 09, 10, 11-нд амарна. хоёрдугаар сарын 12–с эхлэн бүх  үйлчилгээ  ердийн  цагийн  хуваарийн  дагуу  явагдана.
Нийтэлсэн: Web admin

Томоохон худалдааны төвүүд баярын өдрүүдэд амарна  
Үзсэн: 975 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй