Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана. Хүнсний дэлгүүрүүд хоёрдугаар сарын 10, 11-нд амарч, хоёрдугаар сарын 12-ноос эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД:
- “Номин холдинг” ХХК-ны салбар дэлгүүрүүд: Шинийн 2 буюу хоёрдугаар сарын 10–нд бүх сүлжээ дэлгүүр, супермаркетууд 10.00 -20.00 цагийн хооронд ажиллана. Шинийн 3 буюу хоёрдугаар сарын 11-с эхлэн Номингийн бүх салбарууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
- “Алтан жолоо трейд” ХХК-ны “Сансар” сүлжээний дэлгүүрүүд: Сүлжээний супермаркетууд шинийн 2 буюу 10-нд 10.00 -21.00 цагт ажиллана. Шинийн 2 буюу хоёрдугаар сарын 10-нд бөөний төвүүд амарна. Шинийн 3, 4 буюу хоёрдугаар сарын 11, 12-нд “Сансар” супермаркетууд 09.00 -22.00 цагт, бөөний төвүүд 10.00-20.00 цагт ажиллаж, “Сансар”-10 бөөний төв амарна. хоёрдугаар сарын 13-с эхлэн бүх сүлжээ дэлгүүрүүд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
- “Боса” сүлжээний дэлгүүрүүд: Шинийн 2 буюу хоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
- Сонгинохангай ХХК-ны “Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд: Шинийн 2 буюу хоёрдугаар сарын 10-нд 10.00-18.00 цагт ажиллаж, шинийн 3 буюу хоёрдугаар сарын 11–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
- “Скай” их дэлгүүр: Хоёрдугаар сарын 10, 11–нд амраад, хоёрдугаар сарын 12–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
- “Нарантуул” худалдааны төв: Хоёрдугаар сарын 18–ныг дуустал амарна. Хоёрдугаар сарын 19–с эхлэн ердийн цагийн хувиарийн дагуу ажиллана.
- “Хархорин” худалдааны төв: Хоёрдугаар сарын 12–ныг дуустал амарна. Хоёрдугаар сарын 13–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
- “Барс” 1, 2 худалдааны төвүүд: Хоёрдугаар сарын 12-ныг дуустал амраад, хоёрдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
- “Хүчит шонхор” худалдааны төв: Хоёрдугаар сарын 16-ныг дуустал амраад, хоёрдугаар сарын 17–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
- “Да хүрээ трейд” техникийн зах: Хоёрдугаар сарын 14–нийг дуустал амраад, хоёрдугаар сарын 15–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
- Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд: Хоёрдугаар сарын 10, 11–нд амраад, хоёрдугаар сарын 12–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
НИЙТИЙН ХООЛ:
- Нийтийн үйлчилгээтэй ресторан, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд хоёрдугаар сарын 10, 11–нд амраад, хоёрдугаар сарын 12–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.Тусгай захиалгат үйлчилгээтэй 1 дүгээр зэрэглэлийн ресторанууд цагийн хуваарийн дагуу ажиллана.
- Баар цэнгээний газрууд хоёрдугаар сарын 10, 11–нд амраад, хоёрдугаар сарын 12–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
- Үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх хоолны газрууд тухайн байгууллагынхаа ажиллах цагийн хуваарийг дагаж мөрдөн ажиллана.
АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭ:
- Үсчин, гоо сайхны үйлчилгээний газрууд хоёрдугаар сарын 10, 11–нд амарна. хоёрдугаар сарын 12-с ердийн цагийн хувиараар ажиллана.
- Хувцас, гутал, ахуйн электрон цахилгаан хэрэгсэл засварын газрууд болон хими цэвэрлэгээ, угаалгын газрууд хоёрдугаар сарын 10, 11-нд амарна. Хоёрдугаар сарын 12–с эхлэн бүх үйлчилгээ ердийн цагийн хуваарийн дагуу явагдана.
"Нарантуул" худалдааны төв энэ сарын 18-ыг дуустал амарна | ||
Үзсэн: 1123 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.