Шууд Chart

Хүмүүжигчдийг сургалтад хамрууллаа

2013-09-25 09:41:25

Дундговь аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба нь хүмүүжигчдийг нийгэмшүүлэх ажлын хүрээнд аймгийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран барилгын өргөн мэргэжлийн чадамжуулсан сургалтыг гуравдугаар улиралд амжилттай зохион байгууллаа.

Сургалтад нийт 21 хүмүүжигч хамрагдаж, барилгын засал чимэглэлчин мэргэжлээр чадамжийн гэрчилгээ болон гурав, дөрөвдүгээр зэргийн мэргэжлийн үнэмлэхтэй болж төгслөө.
 Тус алба нь аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Улаанбаатар хот дахь “Төгс ариун ирээдүй” ХХК-ны дэргэдэх “Sa3T” сургалтын төвтэй гурвалсан гэрээ байгуулан 2013 оны дөрөвдүгээр улиралд тогооч, үсчин, аймгийн Цагдаагийн хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран жолооны курсын сургалтыг тус тус зохион байгуулахаар төлөвлөжээ.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Хүмүүжигчдийг сургалтад хамрууллаа   
Үзсэн: 1027 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй