Шууд Chart

Зарим чиглэлүүдэд микро автобусаар захиалгаар үйлчилнэ

2016-02-10 14:08:22

Сар шинийн баярын өдрүүд буюу 2016 оны хоёрдугаар сарын 10, 11-ний өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд хотын захын цэгт үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж үндсэн 62, хот орчмын 13 чиглэлд нийт 644 их болон дунд багтаамжийн автобус үйлчилгээ үзүүлнэ.
 
Түүнчлэн хотын захын алслагдсан чиглэлүүдэд 4 аж ахуйн нэгжийн 20 бага багтаамжийн микро автобусаар захиалгат үйлчилгээг зохион байгуулах бөгөөд захиалгыг 11-326352, 11-323176 утсанд хандаж өгөх боломжтой юм байна.  Сар шинийн баярын өдрүүдээр хотын дотор таксийн үйлчилгээнд 14 аж ахуйн нэгжийн 497 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллах юм.
 
  ААН-ын нэр Захирал Утас Тээвэр зохицуулагч Утас Хаяг
1 "Хөлөг налайх” хоршоо О.Загдсүрэн 99265435 Б.Бямбахуяг 99282772 Налайх 2-р хороо 52-р байрны баруун талд
2 "Алтан цөгц трейд” ХХК Г.Баттуяа 91996472 Байгалмаа  Отгонбат 91181871 96680214 БЗД 8-р хороо хилчний 23
3 "Хүдэр тулга" ХХК Б.Алтантулга 98091999
98133993
Дуламсүрэн 98155922 ЧД 16-р хороо Согоотын 67-90в
4 "Эс Энд Эй" ХХК С.Алтанцэцэг 99114832 Б.Бямбадорж 91914832 99904832 БЗД 14-р хороо Зүүн4 зам худалдааны төв
 
Жич: Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг доорхи утсуудаар хүлээн авна. Утас: 323176, 326352, 321490
Нийтэлсэн: Web admin

Зарим чиглэлүүдэд микро автобусаар захиалгаар үйлчилнэ  
Үзсэн: 988 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй