Шууд Chart

Өвөрхангай аймагт “Алтан төлийн эзэн”-ээр таван малчин тодорлоо

2016-02-10 15:10:12

Өвөрхангай аймаг хонин жилд 4 сая 600 орчим мянган мал тоолуулсан амжилтаар улсдаа тэргүүлж байна. Малын тоо толгой өсөхөд төл малаа хорогдолгүй хүлээж авсан “Алтан төлийн эзэд” ихээхэн үүрэгтэй юм. 

МҮОНР-гийн 1978 оноос хойш тасралтгүй олгож байгаа “Алтан төлийн эзэн шагнал” жил бүрийн цагаан сарын өмнө эзэндээ очдог. Энэхүү түүхэн шагналыг төл малаа хорогдолгүй бойжуулсан, улс орныхоо малын тоо толгой өсөхөд өөрийн хувь нэмэрээ оруулсан малчдад олгодог юм. Энэ хонин жилд Өвөрхангай аймгаас Алтан унаганы эзнээр Өлийт сумын Б.Эрдэнэдалай, Баян-Өндөр сумын Ю.Гантөмөр нар тодорлоо.  

Өлзийт сумын аймгийн алдарт уяач Болоогийн Эрдэнэдалай л гэхэд энэ шагналыг нутаг усандаа 27 жилийн дараа авч байна. Энэ сум түүхэндээ хоёр удаа “Алтан төлийн эзэн” авч байгаа нь энэ юм. Эхний шагналыг 1989 онд түүний аав Болоо гэж хүнд олгож байжээ. “Алтан төлийн эзэн” болох гол шалгуур нь тооноос илүүтэй чанар. Тухайн малчны малынхаа үүлдэр угсаа, бэлчээр усны онцлог, бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт соёл, хэв маягаа хадгалж буй байдал зэргийг харгалзан үздэг байна. Энэ шагнал бол Улсын сайн малчны энтэй байж ирсэн түүхтэй гэж зохион байгуулагчид онцолж байлаа.

“Алтан төлийн эзэн” гэдэг энэхүү сайн малчны энтэй шагналыг сүүлийн гурван жил малчдыг дэмжигч Төрийн банк ивээн тэтгэж байгаа юм. Төрийн банкнаас Алтан төлийн эзэн малчдад 1 сая төгрөгийн үлдэгдэлтэй хадгаламжийн дэвтэр нээж, малчид мөнгөн хуримтлалтай болоход нь дэмлэг үзүүллээ.

МҮОНР-гийн 38 жилийн түүхтэй “Алтан төлийн эзэн” шагналаар өвөрхангай аймгийн таван малчин сар шинийн өмнө энгэрээ цооллоо. 78 оноос хойш уг шагналаар 260 гаруй хүн шагналдсан байна. Энэ жил Монгол улсын нийт малын тоо толгой 60 сар руу дөхөж, мал сүрэг таван төрөл дээр өссөнтэй холбогдуулан 30 орчим Алтан төлийн эзнийг МҮОНР-ийн Нийгмийн нэвтрүүлгийн албанаас тодруулжээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Өвөрхангай аймагт “Алтан төлийн эзэн”-ээр таван малчин тодорлоо  
Үзсэн: 2424 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй