Сар шинийн баярын өдрүүдэд үйлдвэрлэлийн зориулалттай тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийг төв, орон нутагт түр зогсоох шийдвэрийг Ашигт малтмалын газраас гаргажээ.
Тус шийдвэрт, "Сар шинийн баяртай холбогдуулан 2016 оны хоёрдугаар сарын 08-ны өдрөөс 15-ны өдрийг хүртэл 7 хоногийн хугацаатай үйлдвэрлэлийн зориулалттай тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийг төв, орон нутагт түр зогсоож байгааг мэдэгдье" гэсэн байна.
Мөн уул уурхайн үйлдвэрлэлийн жигд ажиллагааг хангах үүднээс тэсэлгээний ажил хийж буй компаниудад тэсрэх материал, тэсэлгээний хэрэгслийн хангалтыг зохицуулж, дурдсан хугацаанд агуулахын харуул хамгаалалтыг чангатган хариуцлагатай ажиллахыг анхааруулжээ.
Тэсрэх бодис тээвэрлэхийг түр хугацаагаар хориглов | ||
Үзсэн: 1255 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.