Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2013 оны 9-р сарын 25/

2013-09-25 08:30:00

Өнөөдөр аргын тооллын 2013 оны 9-р сарын 25.  Лхагва гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн намрын дунд Цагаагчин тахиа сарын шинийн 21. Долоон улаан мэнгэтэй хөх морь өдөр. Буд гараг. Наран 06.55-д мандаж, 18.51-д жаргана. Өдрийн барилдлага Идэр.  Шүтэн барилдлага Нэр өнгө. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа хийгээд хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин ирнэ хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай

Матар (12/22-1/19)   

Матрын ордныхон сэтгэл хөөрөлд автах нь амархан учраас дараа гарах үр дагаврыг бодож үзэх хэрэгтэй. Харин энэ байдлаа өөрчилж чадвал та ялагч болох болно. Бүгдийг хэтэрхий өөртөө хамааруулж ойлгохгүй байхыг хичээ. Ер нь матрын тэмдэгтэй хүмүүс зөн совиндоо үргэлж итгэж байх нь зүйтэй. Зөв гэж санагдсан зүйлдээ зөн совингоо дага. Өнөө оройны хувьд бүлгээрээ хийх эрэл хайгуул гойд тохиромжтой арга хэмжээ байж болох юм.

 

Хумх (1/20-2/18)   

Зөрчилтэй өдөр. Хариуцлагатай байх нь таныг тааламжтай үйл ажиллагаанд татан оруулах ч энэ нь таныг бухимдуулж магадгүй. Цаг хугацаа өнгөрөх тусам тогтворгүй ааш зан чинь өөрчлөгдөнө. Хэрэв дарга тань хэтэрхий их зүйлийг танаас хүсч байгаа бол тэдэнд өөрийнхөө хязгаарыг харуулаарай.

 

 

Загас (2/19-3/20)

Дарамттай өдөр. Бизнесийн болон хувийн асуудлаар уулзалт хурал цуглаан үргэлжилсээр. Уулзалтын нөхцөл байдалд анхаарал хандуулснаар ажлаа хурдасгаж чадна. Загасны ордны эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хичээлийн жилийн төлбөрийг төлөх шаардлагатай байгаа тул хичээнэ. Өртгийг жаахан багасгаж нөхцөл байдлаа тайлбарла. Хүүхдүүдээ санхүүгийн тооцоо төлөвлөгөөндөө оролцуулснаар тэдний өгсөн хариултанд та гайхашрах болно. Хүн болгон ямар зам нь хамгийн чухал гэдгийг мэдэх болно. Хүүхдийн үдэшлэгийн арга хэмжээ зохиох байсан бол бүтэлгүйтэж мэдмээр байна.

 

Хонь (3/21-4/19) 

Хувийн өдөр. Таны харилцаа холбоо тааламжгүй байх нь. Ажилдаа анхаарлаа хандуул. Таны ухаан таныг бусдад таниулж, ажлын амжилт үзүүлэхэд тань нөлөөлнө. Нам гүм орчинд бясалгал хий. Өөрийнхөө бодол, мөрөөдлийн талаар бичсэнээр өөрийгөө илүү таньж ойлгох боломж нэмэгдэнэ. Сэтгэл зүйч, сэтгэл санааны уншлага ч илүү амжилттай байхад тань нөлөөлөх байх. Өнөө шөнийн том цугларалт болох үгүйг таны мэдрэмж мэдэхгүй байна. Гэсэн ч гарах хэрэгтэй.

 

Үхэр (4/20-5/20)   
Тогтворгүй өдөр. Хүмүүстэй харилцахад тийм ч таатай бус өдөр байх болно. Үхрийн ордныхон хэрүүл маргаанд бусдыг уриалсныхаа төлөө бизнесийн тааламжтай байдлуудыг өөртөө бий болгож чадах ч үүнээс өөр арга зам хайхыг зөвлөж байна. Аливааг хязгаарлах нь энэ өдөр чухал. Та энэ өдөр бага зэрэг худлаа ярьж асуудлаас зугтаж чадна гэж найдалтгүй. Аливаад бүтээлч байж чадвал харилцаа холбоогоо тэлж цагийг хөгжилтэй өнгөрөөж чадна. Та хэн нэгэнтэй утсаар маргалдаж байхдаа ч өөр чухал хариултыг олж магадгүй.

 
Хамтатгах (5/21-6/21)   

Тогтвортой өдөр. Нийгмийн янз бүрийн давхаргын хүмүүстэй үүлзах уулзалт сэтгэл хөдөлгөм байх болно. Илүү их мэдлэг олж авах, мэдлэгийн хүрээгээ өргөжүүлэх хүслээ дага. Ихрийнхэний хийх аялал ажил мэргэжлийн болон бизнесийн хувьд ашигтай байж болох юм. Мөн түүнчлэн холбоо нийгэмлэгт нэгдэх юм бол ашигтай байж болох юм. Худалдаж авах зарах ба худалдаа наймаа хийхэд сайн цаг. Нөхөд юмуу түншүүдтэйгээ санал солилцох харилцах нь томоохон боломжуудыг авчирна. Өөрийн зорилго хүсэл тэмүулэлдээ анхаарлаа төвлөрүүлэх нь амжилтын арга зам байх болно.
 

Мэлхий  (6/22-7/22)   

Санал зөрөлдөх юм гарч ирвэл өөрийн санааг шууд илэрхийлэхээс бүү ай. Учир нь өнөөдөр тэд таны санааг хангалттай сайн ойлгож чадна. Тиймээс тэднийг уналтанд оруулах хэрэггүй. Таны ажил хүртэл үргэлжилж байгааг сана. Хайртай хүнтэйгээ хамт хаа нэг тийшээ явахаар төлөвлөж чадвал амралтын өдрийг сайхан өнгөрөөж чадна. Хайр дурлал яг л хар тамхи шиг байх болно. Үүнээс болж амьдрал тань зөвхөн хүсэл сэтгэл хөдлөлдөө удирдагдах болно. Хүүхдүүд томчуудын хараа хяналтаас гарах гээд байгааг анхаар.

 

Арслан (7/23-8/22)   

Хөгжилтэй өдөр. Cap охины орд руу шилжиж байгаа тул таны эрч хүч, урам зориг нэмэгдэнэ. Таны төрөлхийн тусархуу занг хүмүүс үнэлж, хүндэтгэх болно. Та бусдыг сонсож, тэдэнд тусалж, асуудлыг маш зөв зүйтэй илрүүлэх төрөлхийн чадвартай бөгөөд танд өнөөдөр энэ чадвар тань ихээхэн тус болох болно. Хэрвээ танд ямар нэг үнэтэй арга хэмжээнд оролцох хангалттай мөнгө байхгүй байгаа бол эртхэн татгалзах нь хамгийн зөв арга юм. Хэдийгээр зардлаа багасгах нь тийм ч сайхан санаа биш ч гэсэн энэ нь ямар ч мөнгөгүй болсноос хамаагүй дээр гэдгийг сана.

 

Охин (8/23-9/22)   

Хүнд өдөр. Оддын зөрчилдөөн таны гэр бүлд бэрхшээлтэй өдөр болохыг мэдэгдэж байна. Өөртөө болон бусдад эерэг ханд. Бизнесийн гэрээ хэлэлцээр удаан явагдана. Тань шиг зан чанартай хүмүүс өөрсдийгөө илэрхийлэхдээ тийм ч сайн биш. Шинэ байр барих гэж байгаа бол мэргэжлийн ажилчидтай холбогдох нь таныг асуудалд оруулахгүй. Онцгой оройн зоог төлөвлө. Өдөр тутмын нэгэн хэвийн зүйлс ч бай энэ үед таны амьдралд сэтгэл хөдлөлийг нэмнэ.

 

Жинлүүр (9/23-10/22)   

Төрөл бүрийн зүйл тохиолдох өдөр. Энэ өглөө жинхэнэ эзэмшил хөрөнгийн асуудал гарах болно. Та өмч хөрөнгөө зарах бэлтгэл ажил хийх гэж эсвэл гэрийн доторхоо дахин зохион байгуулах гэж байгаа бол бүх зүйл ямар ч саадгүй амжилттай бүтнэ. Өдрийн сүүлээр од эрхэс гэр болон ажилтай тань холбоотой ямар нэгэн ажил хэрэгт оролцох хандлагагүй байна. Хайр болон шинэ хайрттай холбоотой асуудалд хашир болгоомжтой ханд. Хөдөө орон нутгаар явж байгаа жинлүүрүүд ойр дотнын хүмүүстэйгээ холбоо барьж чадахгүй байх. Учир нь утас болон тээвэртэй холбоотой асуудал гарч мэднэ.

 

Хилэнц (10/23-11/21)   

Өнөө өглөө сap нумын ордонд орж байгаа учраас мөнгө болон эд хөрөнгийг илтгэгч таны нарны аймгийн 2-р гэрт нөлөөлнө. Санхүүгийн байдлаа эргэн нэг хар. Ялангуяа таны хуримтлал бага байгаа бол анхаарч үзэхэд гэмгүй. Гэр бүлтэй хилэнцүүдийн хувьд ганцаараа байхыг илүүд үзнэ. Үүнийгээ хайртай хүндээ хэлэхэд тэд таныг тийм ч сайн ойлгохгүй бололтой.

 

Нум (11/22-12/21)   

Бодлогширсон өдөр. Хуучин ажлаа дуусгаж түүндээ үнэлэлт, дүгнэлт өгөх харьцангүй тайван цаг үе ирж байна. Өнгөрсөн хугацаа танд үйл ажиллагааныхаа үндэс суурийг амжилттай тавих боломж олгосон. Энэ ажлууд үр дүнгээ өгсөн тул одоо амжилтаа бататгах цаг ирж байгааг анхаар. Нумын хүүхдүүд эх эцгээ баярлуулах ямар нэгэн зүйл хийнэ.

Нийтэлсэн: Web admin

Өнөөдрийн зурхай /2013 оны 9-р сарын 25/  
Үзсэн: 1282 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй