Шууд Chart

Өнөөдөр болох үйл явдлууд

2013-09-25 08:55:11

07:00-09:00 цагт Эрүүл мэндийн сайд Н.Удвал Төв аймагт “Нарны алхалт”-д оролцоно. Хүн дасгал хөдөлгөөнийг идэвхтэй хийснээр зүрх судас, чихрийн шижин, хорт хавдар, таргалалт зэрэг өвчнөөс 90 %  урьдчилан сэргийлж чаддаг байна.

09:00-17:00 цагийн хооронд Герман Улсын ЭЗ-ийн Хамтын ажиллагаа, Хөгжлийн яамны санхүүжилтээр Ази, Номхон Далайн бүс нутагт хэрэгжих GIZ-ийн “Азийн хотуудын нөөцийн цогц менежмент, хотын Nexus” төслийг танилцуулах семинар Corporate буудалд болно.
 
11.00 цагт Монголын бодибилдинг, фитнессийн нэгдсэн холбооноос бодибилдинг, фитнессийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ. MN мэдээллийн төвд болно.
 
11.00 цагт Шинжлэх ухааны академийн эрдэмтэдтэй МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар уулзана. Уулзалт  ШУА-ийн байранд болно.
 
11:40 цагт  МҮОНРТ-ийн мэдээ мэдээллийн MNB.MN сайтын албан ёсны нээлт өөрийн байранд болно. Сэтгүүлчдийг урьж байна. Холбогдох утас:70127055

14.00 цагт Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хурлын танхимд Богд ар хороолол, Эко констракшны барилгуудад хийсэн шалгалтын талаар мэдээлнэ.

 

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Өнөөдөр болох үйл явдлууд   
Үзсэн: 993 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй