Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2016-02-15 10:20:29

Хоёрдугаар сарын 15ы өдрийн өдөр тутмын сонины онцлох мэдээллийн тойм

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Улсын заан Б.Батмөнхийнд шинийн дөрвөнд зочиллоо”, “Д.Эрдэнэбат: Одоо бидэнд хийж, бүтээж, хүндтэй амьдрах орон зай л үлдсэн”, “Бичин жилд Монголчууд попуудаас болгоомжилж чадвал дээшилнэ”, “Бусдад зодуулж амиа алдсан сурагч хүүгийн хэрэг юу болов” зэрэг мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг  онцолжээ.


“Өнөөдөр” сонинд Ардын уран зохиолч Т.Галсангийн “Орчлонгийн далайг туулахад надад олдсон ганц диваажин минь Монгол юм”, УИХ-ын гишүүн Я.Содбаатарын “Хөгжлийн зорилтуудад хүргэх арга замаараа намууд өрсөлдөнө” гэх гарчигтай ярилцлагууд болон “Ойрхи Дорнодыг онгойлгох түлхүүр”, “Монголын жүдочид дэлхийн чансааг тэргүүлэв” зэрэг мэдээ, материалыг онцолжээ.


“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаараас “Тал дүүрэн бэлчсэн түмэн хонины эзэн”, “Цэцийн даргын асуудлыг ээлжит бус чуулганаар шийднэ” зэрэг сурвалжлага болон шинжээч Ч.Эрдэнэдалайгийн “Валют ол, өрнөөс гар, хадгаламж үүсгэ”, ОХУ-ын Ерөнхий консул Р.Р.Ракшаевийн “Визгүй зорчих болсон нь хоёр орны иргэдийн харилцаанд  их тус болсон” зэрэг ярилцлагуудыг унших боломжтой.


“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаарт “Д.Дэмбэрэл: Долоон парламентад тасралтгүй суулаа, өмчид шунаагүйн хариу нь энэ”, “Их эвлэрлийн чимээ”, “Экселийн үнэтэй “Үндсэн хууль””, “Т.Цэрэнсодном: Шинийн 15-нд багтааж заслаа хийлгэвэл буян арвижна гэдэг нь хэт туйлширсан ойлголт” зэрэг мэдээлэл, сурвалжлага, ярилцлагыг онцолсон байна.


“Засгийн газрын мэдээ” сонинд “Жин дарах ээлжит бус чуулган”, “Утаа биднийг уушгигүй болгож байна”, “Татварын ачааллыг хувийн хэвшлийнхэн удаан тэсвэрлэхгүй”, “Шинэ банк төмөр замын төслүүдийг сонирхож байна” зэргийг онцолсон байна.

 

Нийтэлсэн: О.Энхмаа

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 714 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй