Шууд Chart

Хакүхо М.Даваажаргал унасан ч, Аки башёг тэргүүлсэээр

2013-09-25 09:56:28

Мэргэжлийн сүмогийн Аки башёгийн арав дахь өдрийн барилдаан болж дууслаа.
Өчигдрийн хамгийн сонирхолтой барилдаан болох мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал секиваки Гоёодотой барилдлаа. Энэ хоёр бөх 22 удаа барилдахдаа 21-д их аварга давж нэг удаа унаж байсан бөгөөд барилдаан эхлэхэд Их аварга зайлж татахад Гоёодо дагаж орсноор их аваргыг дэвжээнээс гаргалаа. Ийнхүү их аварга есөн даваа, нэг унаатай боллоо. Өнөөдөр их аварга секиваки Миогирютэй барилдана.Харин 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж секиваки Мёогирютэй барилдлаа. Барилдаан эхлэхэд их аварга хурдан босч зайлж татсанаар найм дахь даваагаа давлаа. Өнөөдөр тэрээр секиваки Гоёодотой барилдана.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Хакүхо М.Даваажаргал унасан ч, Аки башёг тэргүүлсэээр  
Үзсэн: 809 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй