Шууд Chart

ХОМ-ийг өнөөдөр авч дуусна

2016-02-15 10:43:26

Улсын хэмжээнд Хөрөнгө, орлогын мэдүүлэг хүлээн авах ажил өнөөдөр 24:00 цагт албан ёсоор дуусна. 

Авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалтнуудаас хувийн ашиг сонирхлын болон Хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хүлээн авах, хянах үйл ажиллагааг Авлигатай тэмцэх газар улсын хэмжээнд энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж ажиллажээ. Энэ жилийн хувьд мэдүүлгийг бүртгэх, хүлээн авах хугацаа сар шинийн өдрүүдтэй давхацсан тул хуулийн хэрэгжилтийг хангуулах үүднээс баярын өдрүүдэд АТГ-ын зарим ажилтан, албан хаагчид ажилласан байна. Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд Хөрөнгө, орлогын мэдүүлэг 98 хувьтай байсан бөгөөд өнөөдөр гэхэд зохих төрийн албан хаагчид мэдүүлгээ бүрэн өгч дуусна хэмээн төлөвлөж байна гэж АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг хэллээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

ХОМ-ийг өнөөдөр авч дуусна  
Үзсэн: 643 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй